Улсын хоёрдугаар төв эмнэлэгт шээсний замаар дамжих халдварын үүсгэгч болон антибиотик мэдрэг чанарыг тодорхойлсон үр дүн

Зохиогчид

  • Б.Амартүвшин Бөөр Дотоод Шүүрэл Судлалын Тасаг, УХТЭ Нэгдсэн Лабораторийн Тасаг, УХТЭ Цахим хаяг: Amartuvshin0316@gmail.com, Утас Зохиогч
  • Ц.Урангоо Бөөр Дотоод Шүүрэл Судлалын Тасаг, УХТЭ Нэгдсэн Лабораторийн Тасаг, УХТЭ Цахим хаяг: Amartuvshin0316@gmail.com, Утас Зохиогч
  • С.Байгалмаа Бөөр Дотоод Шүүрэл Судлалын Тасаг, УХТЭ Нэгдсэн Лабораторийн Тасаг, УХТЭ Цахим хаяг: Amartuvshin0316@gmail.com, Утас Зохиогч
  • Б.Сарантуяа Бөөр Дотоод Шүүрэл Судлалын Тасаг, УХТЭ Нэгдсэн Лабораторийн Тасаг, УХТЭ Цахим хаяг: Amartuvshin0316@gmail.com, Утас Зохиогч
  • Х.Доржханд Бөөр Дотоод Шүүрэл Судлалын Тасаг, УХТЭ Нэгдсэн Лабораторийн Тасаг, УХТЭ Цахим хаяг: Amartuvshin0316@gmail.com, Утас Зохиогч

Түлхүүр үг:

Bacteria, Uropathogen, Antibiotic susceptibility, Urinary tract infection

Хураангуй

Шээс дамжуулах замын халдвар нь дэлхий даяар өргөн тархсан, хэвтэн эмчлүүлэгчид болон амбулаторийн үйлчлүүлэгчдэд элбэг тохиолддог нянгийн гаралтай үрэвсэл бөгөөд эмнэлзүйн шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүй хэлбэрээр илэрдэг. Дэлхийд жилд 150 сая хүн шээс дамжуулах замын халдвараар өвчилдөг ба эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдтэй харьцуулахад 5-6 дахин их тохиолддог байна. Шээс дамжуулах замын халдвар нь эмийн эмчилгээнд үр дүнтэй хэдий ч нийт эмэгтэйчүүдийн 30%-д дахилттай, 20% гаруйд олон дахилтат хэлбэрээр тохиолддог. Эмэгтэйчүүдийн цистит болон пиелонефритийн хүндрэл үүсээгүй нийт тохиолдлын 7595 хувийг Escherichia coli үүсгэж, Klebsiella pneumoniae зэрэг энтеробактериуд, Streptococcus agalactiae (В бүлгийн стрептококк), Entеrоcoccus faecalis, Staphylococcus saprophyticus зэрэг грам эерэг нянгууд удаах шалтгаан болж байна. УХТЭ-т шээсний замаар дамжих халдварын шалтгаанаар үйлчлүүлэгчдийн дунд E.coli нян нь тэргүүн шалтгаан болж эмийн эмчилгээнд фторхинолон, цефалоспориний бүлгийн антибиотикт мэдрэг байна гэж таамаглал дэвшүүлэж байна. УХТЭ-ийн нян судлалын лабораторит 2018, 2019 онуудад хийгдсэн шээсний нянгийн шинжилгээний хариунд эргэмж судалгааны загвараар судалгааг хийв. 2018-2019 онд хийгдсэн шээсний нянгийн шинжилгээний 21.7%д нян илэрсэн ба дийлэнх хувийг E.coli (67.3%) эзэлж байна. Мөн Enterococcus, Klebsiella, E.coli ESBL, Staphylacocc aureus, Candida, Acinetobacter –ийн халдвар зонхилон илэрч байв. Илэрсэн нянгуудын дийлэнх нь имипенем, меропенем болон ванкомицинд өндөр мэдрэг байв. Халдварын дийлэнх хувийг эзэлж буй E.coli-ийн халдварт нитрофурантоин, цефотаксим, цефтриаксон, гентамицин болон цефазолинд 75%-аас илүү мэдрэг байв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл