Ховор тохиолдох гол судас-улаан хоолойн фистулын эмнэл зүй, лаборатори, багажийн шинжилгээний дүн
Түлхүүр үг:
Гол судас улаан хоолойн фистул, Гол судасны цүлхэн, Улаан хоолойн дунд гуравны нэг, Цус алдалтХураангуй
Гол судас Улаан хоолойн фистул олон шалтгаанаар үүсгэгддэг, ховор тохиолдох, цус алдах хүндрэлд хүргэдэг, тавилан муутай өвчин юм. Тус өвчнийг илрүүлж оношлох туршлагыг сайжруулах шаардлагатай. Энэ судалгаанд яаралтай тусламжаар ирсэн өвчтний түүх, эмнэлзүй, лаборатори, багажийн шинжилгээний дүнд тулгуурлан судаллаа. Улаан хоолойн дунд гуравны нэгт үүдэн шүднээс 25 см зайд ойролцоогоор 2 см голчтой хөндий рүү түрсэн, төвдөө шархлаат цусан бүлэнтэй, идэвхтэй цус алдаж буй үүсгэвэртэй. Гол судасны цүлхэн зүүн уушгины дээд дэлбэнгийн хатгаатай, уушги фиброзон өөрчлөлттэй, баруун плеврт бага зэрэг шингэн тодорхойлогдсон. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийхэд нейтрофилийн лейкоцитоз, эритроцитопени, гемоглобин, гематокрит багассан, үрэвсэл болон цус багадалтын үзүүлэлтүүд илэрсэн. Бидний тохиолдолд идэвхтэй цус алдалтыг түр тогтоосон тул яаралтайгаар цээжний хөндийн гол судасны цүлхэн засах хиймэл залгаас хийх хагалгаанд орох шаардлагатай байсан. Дараагийн арга хэмжээ улаан хоолой нөхөн сэргээх хагалгаа, гастростоми хийх эсвэл улаан хоолойд тэлэгч тавих асуудал яригдаж болно.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
