Автомат хэвлийн диализ эмчилгээг Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт нэвтрүүлсэн дүн

Зохиогчид

  • Б.Сарантуяа Зохиогч
  • Б.Амартүвшин Зохиогч
  • Ц.Урангоо Зохиогч
  • С.Байгалмаа Зохиогч

Түлхүүр үг:

Бөөрний архаг дутагдал, Гемодиализ, Автомат хэвлийн диализ

Хураангуй

Бөөрний архаг өвчний эцсийн шатанд орсон өвчтөнүүдийн хувьд бөөр орлуулах эмчилгээ маш чухал байдаг. Орчин үед хэвлийн диализ эмчилгээ ялангуяа автомат хэвлийн диализ эмчилгээний хэрэглээ маш ихээр нэмэгдэж байна. Учир нь энэ эмчилгээний арга нь бусад бөөр орлуулах эмчилгээтэй харьцуулахад перитонит үүсэх эрсдэл бага, ажиллах суралцах боломж бүхий залуу өвчтөнүүд хэрэглэхэд тохиромжтой юм. Иймээс бид анх удаа өөрийн эмнэлэг дээр гемодиализ эмчилгээ хийлгэх боломжгүй өвчтөнд автомат хэвлийн диализ эмчилгээг хэрэглэсэн.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл