Элэгний том тайралт мэс заслын өмнөх Портал венийн судас бөглөх эмчилгээ: Н-битил-2 цианоакрил цавуу ашигласан үр дүн

Зохиогчид

  • В.Гантулга Дүрс Оношилгооний Төв, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг Сөүлийн Үндэсний Их Сургууль Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Хавдар Судлалын Үндэсний Төв Цахим хаяг: gantulga.v@aol.com Зохиогч
  • О.Чулуунбаатар Дүрс Оношилгооний Төв, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг Сөүлийн Үндэсний Их Сургууль Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Хавдар Судлалын Үндэсний Төв Цахим хаяг: gantulga.v@aol.com Зохиогч
  • Д.Эрхэмбаяр Дүрс Оношилгооний Төв, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг Сөүлийн Үндэсний Их Сургууль Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Хавдар Судлалын Үндэсний Төв Цахим хаяг: gantulga.v@aol.com Зохиогч
  • Н.Юмчинсэрчин Дүрс Оношилгооний Төв, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг Сөүлийн Үндэсний Их Сургууль Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Хавдар Судлалын Үндэсний Төв Цахим хаяг: gantulga.v@aol.com Зохиогч
  • Ч.Энхболд Дүрс Оношилгооний Төв, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг Сөүлийн Үндэсний Их Сургууль Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Хавдар Судлалын Үндэсний Төв Цахим хаяг: gantulga.v@aol.com Зохиогч
  • Б.Эрдэнэбулган Дүрс Оношилгооний Төв, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг Сөүлийн Үндэсний Их Сургууль Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Хавдар Судлалын Үндэсний Төв Цахим хаяг: gantulga.v@aol.com Зохиогч
  • Ж.Чинбүрэн Дүрс Оношилгооний Төв, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг Сөүлийн Үндэсний Их Сургууль Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Хавдар Судлалын Үндэсний Төв Цахим хаяг: gantulga.v@aol.com Зохиогч

Түлхүүр үг:

Үүдэн венийн судас бөглөх, Н-битил-2 цианоакрил цавуу

Хураангуй

Үүдэн венийн судас бөглөх (PVE-Portal vein embolization) нь элэг тайрах мэс заслын дараагаар үлдэх элэгний үйл ажиллагааг болон зэлхүүнийг нэмэгдүүлэх, элэгний дутагдалд орох эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор, тайрагдах элэгний портын урсгалын салааг мэс заслын өмнө арьс нэвчүүлэн хатгаж элэгний үүдэн венийн салааг сэтгүүрдэж тусгай бөглөгч материал уусмалын холимогийн тусламжтай бөглөх юм. Бид 2018 оны 1 сараас 2019 оны 12 сарын хооронд ХСҮТ болон УХТЭ-т хийгдсэн үүдэн вен бөглөх эмчилгээнд хамрагдсан нийт 59 өвчтөнгүүдийг хамруулан ретроспектив аргаар судалгааг хийсэн болно. Судалгаанд хамрагдагсдын 48 эмчлүүлэгч нь нэг тооны хавдрын голомттой байсан бол үлдсэн 11 эмчлүүлэгч нь олон тооны хавдрын голомтуудтай байв. Судалгаанд хамрагдагсдын үлдэх элэгний дундаж эзэлхүүн нь эмчилгээний өмнө 406±35cm3 харин эмчилгээний дараа эзэлхүүний дундаж 530±70cm3 болж нэмэгдсэн байв. Ирээдүйд үлдэх элэгний (FLR-Future Liver Remnant) эзэлхүүн дундажаар 129 cm3 буюу 89-169cm3 эзлэхүүнээр нэмэгдэж томорсон. 2 өвчтөнд Портын вен бөглөсний дараа үлдэх элэг хангалттай хэмжээнд томроогүй бөгөөд буглаа болон элгэн дэх хавдар задарсан хүндрэлүүд гарсан. 2018 оноос хойш ХСҮТ-н Ангиографийн тасагт PVE эмчилгээг Н-битил-2 цианоакрил цавуу ашиглан хийж эхэлсэн нь эмчилгээний дараах үр дүн сайтай байсан болно.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: О.Чулуунбаатар, Н.Юмчинсэрчин

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл