Био-цахилгаан эсэргүүцлийн дүн шинжилгээгээр чихрийн шижин хэвшинж 2 өвчтөнүүдийн биеийн бүтцийг үнэлсэн нь

Зохиогчид

  • Б.Батцэцэг Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг, Бөөр Дотоод Шүүрэл судлалын тасаг Цахим хаяг: battsetsegbayarsaikhan8@gmail.com, Утас: Зохиогч
  • Т.Ариунтуяа Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг, Бөөр Дотоод Шүүрэл судлалын тасаг Цахим хаяг: battsetsegbayarsaikhan8@gmail.com, Утас: Зохиогч

Түлхүүр үг:

Био-цахилгаан эсэргүүцэл, Таргалалт, Биеийн жингийн индекс

Хураангуй

Бие махбодыг бүрдүүлэгч ус, уураг, өөхөн эд, эрдэс бодисууд нь эрүүл хүнд тогтвортой түвшинд хадгалагдаж байдаг. Энэхүү бүрэлдэхүүн хэсгүүдийн тэнцвэрт байдал алдагдах үед бодисын солилцооны эмгэгүүд, зүрх судасны өвчлөл, чихрийн шижин үүсэх шалтгаан болдог. Биеийн жин, биеийн өөхөн эдийн эзлэх хувийг хамт тооцолсны үндсэн дээр таргалалт оношийг тавих нь оновчтой, үндэслэлтэй. Чихрийн шижин хэвшинж 2 оноштой 30 үйлчлүүлэгчид био-цахилгаан эсэргүүцлийн багажийн шинжилгээгээр дотор өөхлөлт, булчингийн эзлэх хувь, бүсэлхий ташаан тойрог зэрэг биеийн бүтцийн өөрчлөлтийг илрүүлэн, чанарын дүн шинжилгээг хийсэн.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Т.Ариунтуяа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл