Шулуун гэдэсний эдэд мэдрэлийн эсгүйдэл илрүүлсэн дүн

Зохиогчид

  • Ш.Болортуяа Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг, Эмгэг Судлалын Үндэсний Төв, Этүгэн их сургууль Цахим хаяг: bolorsh418@gmail.com, Утас: Зохиогч
  • Г.Ариун-Үйлс Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг, Эмгэг Судлалын Үндэсний Төв, Этүгэн их сургууль Цахим хаяг: bolorsh418@gmail.com, Утас: Зохиогч
  • Ш.Энхтуяа Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг, Эмгэг Судлалын Үндэсний Төв, Этүгэн их сургууль Цахим хаяг: bolorsh418@gmail.com, Утас: Зохиогч
  • Д.Оюунчимэг Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг, Эмгэг Судлалын Үндэсний Төв, Этүгэн их сургууль Цахим хаяг: bolorsh418@gmail.com, Утас: Зохиогч

Түлхүүр үг:

Мэдрэлийн эсгүйдэл, Хиршпрунгийн өвчин, Калретинин маркер

Хураангуй

Хиршпрунгийн өвчин нь хоол дамжуулах, боловсруулах, ялгаруулах эрхтэн тогтолцоо буюу бүдүүн гэдэсний хүнд хэлбэрийн гаж хөгжил юм. Хиршпрунгийн өвчин 5000 төрөлт тутамд 1 тохиолддог, эрэгтэй хүүхэд илүү давамгай өвчилдөг. Эмнэл зүйд зунгаг саатах, өтгөн хатах, хэвлий цайрдайх, бөөлжих зэрэг гэдэс бөглөрлийн шинжээр илэрдэг. Оношилгооны алтан стандарт нь шулуун гэдэсний эдийн шинжилгээ. Эдийн шинжилгээгээр бүдүүн гэдэсний салстын доод давхаргын Мейсснерийн болон булчинт давхаргын Ауэробахын мэдрэлийн зангилааны мэдрэлийн эсүүд илрэхгүй байх нь онош тавих бүрэн үндэслэл болдог. Эдийн шинжилгээгээр Хиршпрунгийн өвчин эрт, хүндрэл үгүй үедээ оношлогдсон тохиолдолд мэс засал эмчилгээгээр бүрэн эмчлэгдэх боломжтой байдаг. Нярай болон 6 сараас доош настай хүүхдүүдэд мэдрэлийн эсийн хөгжил гүйцээгүй байдаг тул энгийн суурь будгаар оношилох нь эмгэг судлаач эмч нарт хүндрэлтэй, оношийг төөрөгдүүлдэг учраас дарханхистохимийн маркерууд болон хистохимийн будгуудыг ашигладаг. Олон судлаачид калретинин маркерыг Хиршпрунгийн өвчний оношлогоонд ашиглах үр дүнтэйг баталж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ш.Болортуяа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл