Эсийн программчилсан үхэлд транскрипцийн факторуудын үүрэг
Түлхүүр үг:
Вальпроатын хүчил, Липополисахарид, Эсийн программчилсан үхэл p53 p65Хураангуй
Хулганы RAW 264.7 макрофаг эсийн системд вальпроатийн хүчлээр үүсгэгдэх эсийн программчилсан үхэлд липополисахаридийн нөлөөг тодорхойлсон судалгаа хараахан хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг явуулах үндэслэл боллоо. RAW 264.7 макрофаг эсийн өсгөврийг ашиглан эсийн амьдрах чадварыг МТТ аргачлалаар, эсийн программчилсан үхлийг TUNEL аргачлалаар, уургийн экспрессийг иммуноблотинг шинжилгээгээр тус тус тодорхойлсон. Липополисахарид нь апоптозын үеийн уургуудыг (caspase 3 and poly (ADP-ribose) polymerase (PARP)) дарангуйлснаар вальпроатийн хүчлээр үүсгэгдэх эсийн үхлээс хамгаалж байсан. Энэхүү липополисахаридийн хамгаалах идэвхи нь вальпроатийн хүчлээр өдөөгдөх р53 уургийг идэвхгүйжүүлсэнтэй холбоотой байсан. Түүнчлэн липополисахарид нь апоптозыг өдөөгч уургуудыг (Bax) дарангуйлж, харин апоптозоос хамгаалагч уургуудыг (Bcl-2) идэвхжүүлсэн. Транскрипцийн факторуудын (p53, NF-κB) химийн ингибиторуудыг ашигласан баталгаажуулах шинжилгээнд липополисахаридийн хамгаалах идэвхи давтагдсан. Толл лайк рецепторын бусад лигандууд (Pam3CSK4, poly I:C, CpG DNA) нь липополисахаридийн адил хамгаалах идэвхтэй тодорхойлогдсон. Эдгээр үр дүнгээс үндэслэн липополисахарид нь транскрипцийн факторуудын (NF-κB, p53) харилцан үйлчлэлээр вальпроатийн хүчлээр үүсгэгдэх эсийн программчилсан үхлээс хамгаалж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Л.Энхсайхан, Ц.Билэгтсайхан
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
