Зүрхний цохилтын хувьсах чанар, артерийн даралтын хэлбэлзлийг шөнийн болон өдрийн ээлжийн ажилтнуудад харьцуулан судалсан нь
Түлхүүр үг:
Шөнийн ээлжийн ажил, Зүрхний цохилтын хувьсах чанар, Артерийн даралтын хэлбэлзэл, Холтер ЭКГХураангуй
Шөнийн ээлжийн ажил нь хүний хоногийн хэмнэлд нөлөөлж архаг өвчин, чихрийн шижин 2-р хэлбэр, зүрх судасны өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлж байгааг нотолсон сүүлийн үеийн судалгаанууд гарсан боловч эрсдэл нэмэгдэж байгаагийн цаад механизм бүрэн тодорхойгүй хэвээр байна. Шөнийн ээлжийн ажилчдад зүрх судасны өвчлөл, нас баралтын урт хугацааны эрсдлийг нэмэгдүүлдэг гол хүчин зүйлс нь зүрхний цохилтын хувьсах чанарын (Heart rate variability-HRV) бууралт, хэм алдагдал ба цусны даралтын ихсэлт байх магадлалтай юм. Шөнийн ээлжийн сувилагчдад зүрхний цохилтын хувьсах чанар нь өдрийн ээлжийнхээс статистикийн үнэн магадлал бүхий бага, хэм алдагдал ба артерийн даралт хоёр бүлэгт ялгаагүй байв. Үүн дээр үндэслэн, шөнийн ээлжийн ажилчдад зүрхний цохилтын хувьсах чанар буурсанаар зүрх судасны өвчин үүсэх эрсдэл нэмэгддэг болохыг дүгнэлээ.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
