УХТЭ-ийн эрүүл мэндийн ажилтны коронавируст (COVID-19) халдварын талаарх мэдлэг, хандлага, дадлыг үнэлсэн нь

Зохиогчид

  • Ц.Уянга Ариутгал Халдваргүйтгэлийн Тасаг, УХТЭ Эмнэлзүй Зохицуулалтын Алба, УХТЭ Хүний Нөөцийн Алба, УХТЭ Цахим хаяг: ts.uyanga87@gmail.com Утас: Зохиогч
  • М.Орхон Ариутгал Халдваргүйтгэлийн Тасаг, УХТЭ Эмнэлзүй Зохицуулалтын Алба, УХТЭ Хүний Нөөцийн Алба, УХТЭ Цахим хаяг: ts.uyanga87@gmail.com Утас: Зохиогч
  • Ш.Мягмарсүрэн Ариутгал Халдваргүйтгэлийн Тасаг, УХТЭ Эмнэлзүй Зохицуулалтын Алба, УХТЭ Хүний Нөөцийн Алба, УХТЭ Цахим хаяг: ts.uyanga87@gmail.com Утас: Зохиогч
  • Н.Баярмаа Ариутгал Халдваргүйтгэлийн Тасаг, УХТЭ Эмнэлзүй Зохицуулалтын Алба, УХТЭ Хүний Нөөцийн Алба, УХТЭ Цахим хаяг: ts.uyanga87@gmail.com Утас: Зохиогч
  • Х.Болор Ариутгал Халдваргүйтгэлийн Тасаг, УХТЭ Эмнэлзүй Зохицуулалтын Алба, УХТЭ Хүний Нөөцийн Алба, УХТЭ Цахим хаяг: ts.uyanga87@gmail.com Утас: Зохиогч

Түлхүүр үг:

Эрүүл мэндийн ажилтан Коронавируст халдвар Сургалт, Мэдлэг, хандлага, дадал

Хураангуй

2019 оны 12 дугаар сарын сүүлчээс Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хубей мужийн Ухань хотод шалтгаан тодорхойгүй уушгины хатгаа өвчний дэгдэлт бүртгэгдэж, 2020 оны 1 дүгээр сарын 7-нд шинэ төрлийн коронавирус (SARS-CoV-2)-ээр үүсгэгдсэн болохыг тогтоосон. 2020 оны 1 дүгээр сарын 31-ний байдлаар уг халдвар нь дэлхийн 20 улсыг хамарч эрчимтэй тархсан тул ДЭМБ-аас “Олон улсын шинж чанартай нийгмийн эрүүл мэндийн онц байдал” хэмээн зарлаж, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахал бүртгэгдсэн” гэж үзлээ. Дэлхийн нийт хүн амын 2-3%-ыг эрүүл мэндийн ажилтан эзэлдэг. ДЭМБ-д мэдээлэгдсэн COVID-19 тохиолдлын 14 орчим хувь нь (зарим оронд энэ хувь хэмжээ 35% хүртэл) эрүүл мэндийн ажилтнууд байдаг. Мэдээллийн чанар хүртээмжээс шалтгаалан эрүүл мэндийн ажилтнууд ажлын байранд эсвэл олон нийтийн орчинд халдвар авсан эсэхийг тогтоох боломжгүй юм. COVID-19-ийн халдвар авсан эрүүл мэндийн ажилтнуудын 7000 орчим нь амь насаа алдсан байна. Иймээс Улсын хоёрдугаар төв эмнэлгийн нийт эрүүл мэндийн ажилтны Коронавируст халдвар (COVID-19)-ын талаарх мэдлэг, хандлага, дадлыг үнэлэх замаар сургалтын хэрэгцээ тодорхойлох нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл