COVID-19 халдварын мэдрэлийн системд илрэх эмгэгийн тухай
Түлхүүр үг:
Ко р о н а в и ру с т халдвар, Мэдрэлийн систем, Тархины судасны эмгэгХураангуй
COVID-19 нь эхэн үедээ хуурай ханиалга, халууралт зэрэг хөнгөн шинжээр эхэлж цаашид хөнгөнөөс, хүндэвтэр амьсгалын замын цочмог шинжээр илэрдэг, өвөрмөц эмчилгээгүй эмгэг төрөгч юм. Хэдий халдварын анхны шинж тэмдгийг амьсгал, зүрх судасны талаар илрэх ч зарим мэдрэлийн шинж тэмдгээр илэрсэн тохиолдлууд бүртгэгдэх нь ихсэж байна. Хамгийн түгээмэл илрэх шинж нь толгой өвдөх, толгой эргэх ба мөн энцефалопати, дэмийрэл илэрч байна. Ихэнх өвчтөнүүд 60-аас дээш настай байсан ба тархины судасны эмгэгийн эрсдэлт хүчин зүйлс болох артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, гиперлипидеми, судасны эмгэгтэй байсан. Залуу тархины шигдээсийн өвчтөнүүд бүртгэгдсэн. АНУ-н Нью Юрк хотын нэг эмнэлэгт өмнөх жилүүдэд 2 долоо хоногт залуу хүмүүст тохиолдох харвалт 0.73 байхад SARSCoV2 эерэг, 50-иас доош насны таван өвчтөн 2 долоо хоногийн дотор бүртгэгдсэн. 2 өвчтөнд COVID-19 бусад шинж тэмдэг байгаагүй. Бүх өвчтөнд тархины том судасны шигдээс үүссэн байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
