Монгол Улсад шинэ короновирусын (COVID-19) халдвар батлагдсан анхны тохиолдлын компьютерт томографийн оношилгоо
Түлхүүр үг:
COVID-19, бүүдгэр шилний шинж (GGO) Нэвчдэс Цээжний компьютер томографХураангуй
Цээжний томографийг COVID-19 уушгины хатгалгааны уушигны хүндийн зэргийг үнэлэхэд ашигладаг. Бид COVID-19 уушгины үрэвсэлтэй хавсарсан цээжний томографийн өөрчлөлтийн анхны оношлогооноос өвчтөний бие сэргэх хүртэл өөрчлөлтийг тодорхойлохыг зорилоо. Энэхүү ретроспектив шинжилгээнд RT-PCR-аар батлагдсан COVID-19 халдвартай өвчтөнүүдийг хамруулсан болно. Өвчний явцын аль ч үед амьсгалын замын хүнд хямралтай болон хүчилтөрөгч зайлшгүй хэрэгцээтэй өвчтөнүүдийг оруулаагүй болно. Давтан цээжний томографийг ойролцоогоор 7 хоногийн интервалтайгаар авсан. COVID19-ийн халдвараас эдгэрсэн өвчтөнүүдэд цээжний СТ-ийн хувьслын дөрвөн үе шатыг тогтоосон: эрт үе шат (0-4 хоног); дэвшилтэт үе шат (5-8 хоног); оргил үе (10-13 хоног); шингээлтийн үе шат (≥14 хоног). Цээжний КТГ-ийн шинжилгээнд короновирусын халдварын үед бүүдгэр шилний шинж, нэвчдэс болон плеврийн зузаарлын өөрчлөлт илэрч байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ц.Билэгтсайхан
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
