COVID-19 халдварын полимеразын гинжин урвалын шинжилгээг нэвтрүүлсэн дүн
Түлхүүр үг:
COVID-19, ПГУ, Xpert Xpress SARS-CoV-2Хураангуй
Нуклейн хүчлийг олшруулах оношлогооны арга нь коронавирус 2 (SARS-CoV-2) вирүсээр үүсгэгдэх амьсгалын замын хурц үрэвслийг илрүүлэх анхдагч оношлогоо нь юм. Коронавирус 2 (SARS-CoV-2) вирусээр үүсгэгдэх амьсгалын замын хурц үрэвсэлт хамшинжийн халдварын лабораторийн оношлогоонд амьсгалын замаас авсан сорьцонд вирусийн нуклейн хүчлийг олшруулах шинжилгээ хийж байна. УХТЭ-н Нэгдсэн Лабораторийн Тасаг covid-19 халдварыг илрүүлэх түргэвчилсэн тестийн аргаар болон ПГУ-ын баталгаажуулах шинжилгээг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага урган гарч байна. COVID-19 халдварын баталгаажуулах ПГУ-ын шинжилгээг нэвтрүүлэх зорилго тавьсан. Зорилгын хүрээнд лабораторийн боловсруулсан шинжилгээний САЗ, АЗ дагуу сорилыг хийж гүйцэтгэв. Судалгааны дүнд САЗ, АЗ боловсруулсан. Түргэвчилсэн оношлуураар 23 сорьцонд шинжилгээг хийж коронавирус 2 (SARS-CoV-2)-ийн эсрэгөрөгч, эсрэгбие бүгд сөрөг гарсан. Xpert Xpress SARS-CoV-2 оношлуураар 11 сорьцыг шинжилсэн ба SARS-CoV-2 вирусын РНХ тодорхойлогдоогүй, шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Богино хугацаанд, аюулгүй, баталгаажсан аргаар COVID-19 халдварын оношлогоог хийх боломжтойг баталлаа.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: С.Анхтуяа, Ц.Билэгтсайхан
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
