Төмөр нанопартикл болон доксорубицин зөөвөрлөсөн эсрэг биеэр бүрхэгдсэн дулаанд мэдрэг нано липосом эмийн хэлбэрийн судалгаа
Түлхүүр үг:
Цэтүксимаб, Доксорубицин, Төмөр нанопартикл, Эпидермаль өсөлтийн хүчин зүйлийн рецепторХураангуй
Хорт хавдрын химийн эмчилгээний нэг том хязгаарлалт бол эмийн бодис нь хавдрын эсэд тусгайлан онилж хүрч чадаагүйгээс болж системийн цитотоксик гаж нөлөөнд хүргэж болзошгүй юм. Бид хорт хавдрын эсүүдэд байт шинж чанартай эм зөөвөрлөх нано липосом эмийн хэлбэрийг боловсруулсан бөгөөд үүнийг хэт улаан туяаны лазераар үйлчилэхэд туяа эмчилгээг идэвхижүүлэх төдийгүй эмийн хэлбэрээс эмийн бодис чөлөөлөгдөлтийг бий болгодог. Ингэснээр эрүүл эсийг гэмтээхээс сэргийлж чадах төдийгүй туяа болон химийн эмчилгээнд хавсруулан хэрэглэх боломжтой юм.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Буянхишиг, Д.Жамбанинж, Д.Отгонсүрэн, Ц. Ариунтуяа, Д.Даваадагва
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
