Хувь хүний биеийн өвөрчлөлд тулгуурласан эрүүл амьдрах зөвлөмж
Түлхүүр үг:
Биеийн долоон өвөрчлөл, эрүүл амьдрах зөвлөмжХураангуй
Монголын уламжлалт анагаах ухаан нь өвчнөөс урьдчилан сэргийлэх анагаах ухаан юм. Уламжлалт анагаах ухааны гол онол нь хий, шар, бадганы онол бөгөөд уг онолоор хий шар бадган нь хүний биеийн бүтэц үйл ажиллагаанд зайлшгүй оролцдог. Энэхүү гурван элемент тэнцвэртэй оршвол хүний бие эрүүл оршиж, тэнцвэрээ алдсан үед өвчин болно. Хий шар бадганы онолыг орчин үеийн анагаах ухаанаар эсийн зохицуулгын систем гэж үздэг. Хүний биеийн бодис энергийн солилцоо үндсэндээ адил боловч хүний хий, шар, бадганы хувь хэмжээнээс хамаарч бодисын солилцоо ялгаатай. Хий шар бадган нь төрөлх дагаж төрдөг бөгөөд түүний онцлогоор хүний биеийн мөн чанар насан туршид бүрдэнэ. Уламжлалт анагаах ухаанд хүний биеийн долоон мөн чанар буюу өвөрчлөлт байна. Үүнд: Хийн өвөрчлөл, шарын өвөрчлөл, бадганы өвөрчлөл, хий шарын өвөрчлөл, хий бадганы өвөрчлөл, шар бадганы өвөрчлөл, хурмал өвөрчлөл. Жилийн 4 улирал, 6 цагийн байгаль ертөнцийн таван махбодын хувиралт өөрчлөлтөөр хүний биеийн хий, шар, бадган улирал, цаг, өдөр хоног, мөч бүрт нэгээс нөгөөд шилждэг. Уламжлалт анагаах ухаан цаг улирлын махбодийн хувирал, хүний биеийн өвөрчлөлийг харгалзан өвчлөх боломжийг эрт илрүүлэн, өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжийг олгодог.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
