Туршилтын амьтанд цууны хүчлээр үүсгэсэн өвдөлтийн үед ache фермент, ltb4 медиаторт баданга хүдрийн заар (moschus moschiferus l)-ын үзүүлэх нөлөө

Зохиогчид

  • Ч.Чимэдрагчаа Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн Монголын анагаах ухааны академи ch.chimedragchaa@yahoo.com Зохиогч
  • Б.Дэжидмаа Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн Монголын анагаах ухааны академи ch.chimedragchaa@yahoo.com Зохиогч
  • А.Ану Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн Монголын анагаах ухааны академи ch.chimedragchaa@yahoo.com Зохиогч
  • Ц.Мөнхтуул Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн Монголын анагаах ухааны академи ch.chimedragchaa@yahoo.com Зохиогч
  • Б.Дагвацэрэн Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн Монголын анагаах ухааны академи ch.chimedragchaa@yahoo.com Зохиогч
  • Ц.Лхагвасүрэн Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн Монголын анагаах ухааны академи ch.chimedragchaa@yahoo.com Зохиогч

Түлхүүр үг:

Баданга хүдэр, захын гаралтай өвдөлт, үрэвсэл, цууны хүчил Уламжлалт анагаах ухаан

Хураангуй

ДЭМБ-аас гаргасан уриалгад уламжлалт анагаах ухаанд хэрэглэж буй эм тан, эмчилгээний аргуудыг нотолгоожуулах зайлшгүй шаардлагатай бөгөөд бид Монголын уламжлалт анагаах ухаанд түгээмэл хэрэглэж ирсэн эмийн түүхий эд болох Баданга хүдрийн заарын өвдөлт намдаах үйлдлийг судлан тодорхойлохыг зорилоо. Захын гаралтай өвдөлтийн эмгэг загварыг лабораторын цагаан хулганы хэвлийн хөндийд 1%-ийн цууны хүчлийн уусмалыг тарьж (0.1мл/10г) өвдөлт үүсгэн түүний гадаад илрэл болох “эвхрэлт”-ийн тоог 20 минутын турш тоолж үнэлэн, тархины эдийн LTB4 медиатор, сийвэнгийн AChE ферментийг ELISA аргаар тодорхойлсон. Хүдрийн заар 118 мг/кг тундаа 36%-аар (p<0.01), Хүдрийн заар 236 мг/кг тундаа 27.9%-аар (p<0.05), Хүдрийн заар 590 мг/ кг тундаа 41.2%-аар (p<0.01) өвдөлтийн хариу урвалын тоо бууруулсан. LTB4 медиаторын хэмжээнд хүдрийн заар 118 мг/кг тундаа 33.4%-аар (p<0.05), хүдрийн заар 236 мг/кг тундаа 22.1%-аар (p>0.05), хүдрийн заар 590 мг/кг 45.3%-аар (p<0.01) бууруулсан байна. Мөн AChE ферментийн хэмжээнд хүдрийн заар 118 мг/кг тунд 19.9%-аар (p<0.05), хүдрийн заар 590 мг/кг 17.8%-аар (p<0.05) нэмэгдүүлсэн байна. Баданга хүдрийн заар (Moschus moschiferus L) нь LTB4 медиаторын хэмжээг бууруулж өвдөлт намдаах, үрэвсэл дарах нөлөө үзүүлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-01-01

Дугаар

Салбар хэсэг

Анагаах ухааны салбар