Халифорте капсултай эмийн чанар, аюулгүй байдлын үзүүлэлтийг тодорхойлсон үр дүн

Зохиогчид

  • У.Мядагбадам Мядагбадам У1, Эрдэнэчимэг Ч1, Энхзаяа, Л1 Дэжидмаа Б1, Чимэдрагчаа Ч1 Уламжлалт Анагаах Ухаан Технологийн Хүрээлэн Myadagaa_0422@yahoo.com Зохиогч
  • Ч.Эрдэнэчимэг Мядагбадам У1, Эрдэнэчимэг Ч1, Энхзаяа, Л1 Дэжидмаа Б1, Чимэдрагчаа Ч1 Уламжлалт Анагаах Ухаан Технологийн Хүрээлэн Myadagaa_0422@yahoo.com Зохиогч
  • ЛЭнхзаяа Мядагбадам У1, Эрдэнэчимэг Ч1, Энхзаяа, Л1 Дэжидмаа Б1, Чимэдрагчаа Ч1 Уламжлалт Анагаах Ухаан Технологийн Хүрээлэн Myadagaa_0422@yahoo.com Зохиогч
  • Б.Дэжидмаа Мядагбадам У1, Эрдэнэчимэг Ч1, Энхзаяа, Л1 Дэжидмаа Б1, Чимэдрагчаа Ч1 Уламжлалт Анагаах Ухаан Технологийн Хүрээлэн Myadagaa_0422@yahoo.com Зохиогч
  • Ч.Чимэдрагчаа Мядагбадам У1, Эрдэнэчимэг Ч1, Энхзаяа, Л1 Дэжидмаа Б1, Чимэдрагчаа Ч1 Уламжлалт Анагаах Ухаан Технологийн Хүрээлэн Myadagaa_0422@yahoo.com Зохиогч

Түлхүүр үг:

Жинжерол, чанарын судалгаа, Жамц-4, капсултай эм

Хураангуй

Уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг “Жамц-4 тан” эмийг сонгон авч технологийн боловсруулалт хийн, капсултай эмийн хэлбэрт оруулсан ба энэхүү бэлдмэлийн чанар, аюулгүй байдлын үзүүлэлтийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай байгаа юм. Капсултай эмийн ерөнхий үзүүлэлт болох гадна байдал, дундаж жин, задралтыг МУҮФ-н аргачлалын дагуу тодорхойлов. Эмэнд агуулагдах биологийн идэвхт бодисыг нимгэн үет хроматографийн аргаар илрүүлж, БИБ-ийн агууламжийг спектрофотометр болон ӨИШХ-ийн аргаар тодорхойлов. Халифорте капсултай эмэнд кверцетин, жинжерол, галлын хүчил, пиперин агуулагдаж байгааг НҮХ-ийн аргаар илрүүлсэн ба тэдгээрийн Rf утга харгалзан 0.89, 0.76, 0.86, 0.21 байв. Халифорте капсултай эмийн дундаж жин 0,355±0,013, задралт 6.8833±1.07 минут, 2.386±0.032% полифенолт нэгдэл, 0.019±0.0015% жинжерол агуулагдаж байв. Гарган авсан капсултай эм нь 0.35 г дундаж жинтэй, бага зэрэг гашуун, халуун халуун амттай, өвөрмөц хурц үнэртэй байлаа.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-01-01

Дугаар

Салбар хэсэг

Анагаах ухааны салбар