Туршилтын амьтанд үүсгэсэн толгой өвдөлт (мигрень)-ийн эмгэг загварт Хурцын дээд–6 эмийн нөлөөг Азотын исэл, Кальцитонин ген-хэлхээт пептид, Эндотелинээр тооцсон дүн
Түлхүүр үг:
Хурцын дээд (Ночог)-6, толгой өвдөлт, нейротрансмиттер, нейропептидХураангуй
Дэлхий дахинд нийгэм болон эрүүл мэндийн ноцтой асуудал болж тулгарч байгаа эмгэгүүдийн нэг бол толгой өвдөлт /мигрень/ юм. Бид уламжлалт анагаах ухааны эмийн эмчилгээнд хэрэглэгддэг Хурцын дээд-6 эмийн толгой өвдөлт (мигрень)-ийн үед үзүүлэх нөлөөг судлахаар зорилоо. Туршилт судалгаанд 60 толгой вистар үүлдрийн хархыг хэвийн, эмгэг загварын хяналт, Хурцын дээд-6 (ХДЗ) эмийн 50мг/кг, 100мг/ кг, 150мг/кг тунгийн болон Ибупрофен 85мг/кг эмийн гэсэн 6 бүлэгт хуваасан. Туршилтын амьтанд арга зүйн дагуу эхний өдрөөс ХДЗ 50 мг/кг тунгаар, 100 мг/кг тунгаар, ХДЗ 150 мг/кг тунгаар, харьцуулах эм Ибупрофен 85 мг/кг тунгаар 10 хоногийн турш амаар уулгасан. Сүүлийн эм өгсөнөөс 1 цагийн дараа хэвийн бүлгээс бусад бүлэгт нитроглицерин (НТГ) 10 мг/кг тунгаар арьсан дор тарьж, эмгэг загварыг үүсгэсэн, 4 цагийн дараа унтуулгын дор цусыг авсан. Цусны сийвэнд Азотын исэл (Nitric oxide, NO), Эндотелин (Endothelin, ET), Кальцитонин ген-хэлхээт пептид (Calcitonin gene-related peptide, CGRP) тус бүрийн хэмжээг иммуносорбентын аргаар тодорхойллоо. Судалгааны ажлын үр дүнд ХДЗ эмийн бүлгүүд цусны сийвэнд NO болон CGRP хэмжээг (***p<0.001) статистик үнэн магадлалтай бууруулсан, харин ET хэмжээнд статистик үнэн магадлалтай ялгаа илрээгүй. Нитроглицеринээр үүсгэсэн толгой өвдөлт (мигрень)-ийн эмгэг загварт Хурцын дээд-6 эм судас идэвхит субстанциудыг бууруулах нөлөө үзүүлсэн. Иймд Хурц дээд-6 эмийг толгой өвдөлт (мигрень)-ийн үед эмийн эмчилгээнд хэрэглэх боломжтой гэж үзлээ.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: С.Сээсрэгдорж
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
