Капсаицинаар үүсгэсэн бүдүүн гэдэсний үрэвслийн үеийн өвдөлтөнд хүдрийн заарын үзүүлсэн нөлөө

Зохиогчид

  • Ч.Чимэдрагчаа Чимэдрагчаа Ч1, Дэжидмаа Б1, Мөнхтуул Ц1, Ану А1, Дагвацэрэн Б2, Лхагвасүрэн Ц2 Уламжлалт Анагаах Ухаан Тенхологийн Хүрээлэн Анагаах Ухааны Академ ch.chimedragchaa@yahoo.com Зохиогч
  • Б.Дэжидмаа Чимэдрагчаа Ч1, Дэжидмаа Б1, Мөнхтуул Ц1, Ану А1, Дагвацэрэн Б2, Лхагвасүрэн Ц2 Уламжлалт Анагаах Ухаан Тенхологийн Хүрээлэн Анагаах Ухааны Академ ch.chimedragchaa@yahoo.com Зохиогч
  • Ц.Мөнхтуул Чимэдрагчаа Ч1, Дэжидмаа Б1, Мөнхтуул Ц1, Ану А1, Дагвацэрэн Б2, Лхагвасүрэн Ц2 Уламжлалт Анагаах Ухаан Тенхологийн Хүрээлэн Анагаах Ухааны Академ ch.chimedragchaa@yahoo.com Зохиогч
  • А.Ану Чимэдрагчаа Ч1, Дэжидмаа Б1, Мөнхтуул Ц1, Ану А1, Дагвацэрэн Б2, Лхагвасүрэн Ц2 Уламжлалт Анагаах Ухаан Тенхологийн Хүрээлэн Анагаах Ухааны Академ ch.chimedragchaa@yahoo.com Зохиогч
  • Б.Дагвацэрэн Чимэдрагчаа Ч1, Дэжидмаа Б1, Мөнхтуул Ц1, Ану А1, Дагвацэрэн Б2, Лхагвасүрэн Ц2 Уламжлалт Анагаах Ухаан Тенхологийн Хүрээлэн Анагаах Ухааны Академ ch.chimedragchaa@yahoo.com Зохиогч
  • Ц.Лхагвасүрэн Чимэдрагчаа Ч1, Дэжидмаа Б1, Мөнхтуул Ц1, Ану А1, Дагвацэрэн Б2, Лхагвасүрэн Ц2 Уламжлалт Анагаах Ухаан Тенхологийн Хүрээлэн Анагаах Ухааны Академ ch.chimedragchaa@yahoo.com Зохиогч

Түлхүүр үг:

TRPV1 рецептор, Эндотелин-1, колит, капсаицин

Хураангуй

Хүдрийн заар (Moschus moschiferus L) нь гараг адын өвчин болон халуун дарах өвдөлт хатгалга намдаах, нян нядлах зорилгоор өргөн хэрэглэгдэж ирсэн. Капсаицинаар үүсгэсэн бүдүүн гэдэсний үрэвслийн үеийн өвдөлтөнд хүдрийн заарын үзүүлэх нөлөөг судлахаар зорилоо. Эмгэг загварыг (J.M. Laird 2001) нарын аргаар 10%-ийн 50 µl капсаицины уусмалыг туршилтын амьтны шулуун гэдсээр шахаж бүдүүн гэдэсний үрэвсэл үүсгэсэн. 15 минутын дараа тархины гипотламусын хэсгээс эд авч эндотелин болон TRPV1 рецепторыг тодорхойлсон. Эмгэг загварыг үүсгэхээс өмнө 4 хоногийн турш эрүүл болон хяналтын бүлэгт нэрмэл ус, харьцуулах бүлэгт морфин 2 мг/кг, туршилтын бүлэгт хүдрийн заарыг 118 мг/кг, 236 мг/кг, 590 мг/кг тунгаар амаар уулгасан. Үр дүнгээс үзэхэд хүдрийн заарын бүлгүүдийг хяналтын бүлэгтэй харьцуулахад TRPV1 рецептор нь 6162 хувь (p=0.001), Эндотелин-1 уургийн хэмжээг 18-24.1 хувь (p=0.01)-аар тус тус бууруулж байна. Үүнээс үзэхэд хүдрийн заар нь капсаицинээр үүсгэгдсэн цочмог үрэвсэл, өвдөлтийн үед TRPV1 рецептор ба эндотелин-1 уургийн хэмжээг бууруулах замаар үрэвсэл намдаах буюу өвдөлтийн бууруулах нөлөөтэй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-01-01

Дугаар

Салбар хэсэг

Анагаах ухааны салбар