“Колсаурин” бэлдмэлийн химийн судалгаа
Түлхүүр үг:
Saussurea salicifolia (L).DC, Artemisia santolinifolia Turcz. ex Bess, Hippophae rhamnoides L, флавоноид, полифенолт нэгдэл, нянХураангуй
Бидний энэ удаагийн судалгааны зорилго нь уламжлалт мэдлэгт тулгуурлан байгалийн гаралтай, нянгийн эсрэг нөлөө бүхий “Колсаурин” бэлдмэлийг гарган авч, фитохимийн анхдагч судалгааг явуулж, зонхилон агуулагдах биологийн идэвхт бодисыг таньж илрүүлэн, тоон хэмжээг тодорхойлоход оршино. Химийн судалгаанд нимгэн үет хроматографи, хэт ягаан туяаны спектрофотометрийн аргыг ашиглаж, Монгол улсын үндэсний фармакопейн өгүүлэл болон ОХУ, БНХАУ-ын фармакопейд заасан арга, аргачлалын дагуу хийж гүйцэтгэсэн болно. Чанарын судалгааны дүнд фенолт нэгдэл, фенолт хүчил, флавоноид, кумарин, β-каротиноид, эфирийн тос зэрэг био-идэвхт нэгдлүүдийг таньж илрүүлсэн. Тус бэлдмэлд агуулагдах фенолт нэгдлийн агууламж 4.54±0.02%, фенолт хүчил 1.85±0.05%, нийлбэр флавоноид 1.13±0.04%, нийлбэр кумарин 0.47±0.01%, нийлбэр каротиноид 2.7±0.02мг% тодорхойлогдсон болно.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
