Мөлхөө холтсон цэцэг (Ranunculus repens L.) ургамлын цэцэг, газрын дээд хэсгийн нийт фенолт нэгдэл, нийт флавоноид, антиоксидант идэвхийн судалгаа
Түлхүүр үг:
Мөлхөө холтсон цэцэг, нийт фенолт нэгдэл, нийт флавоноид, Анагаахын Химийн Тэнхим ШУА, ХХТХХураангуй
Мөлхөө холтсон цэцэг ургамлын газрын дээд хэсгийг идээт үрэвсэл, ил шарх, хорт хавдар, усан хаван, ходоод гэдэсний архаг үрэвсэл зэрэг олон өвчнийг анагаахад хэрэглэж ирсэн уламжлалтай. Манай оронд ургадаг Мөлхөө холтсон цэцэг ургамлын цэцэг, газрын дээд хэсэг эмийн түүхий эдэд нийт фенолт нэгдэл, нийт флавоноидын тоо хэмжээ, антиоксидант идэвхийг DPPH радикалыг зайлуулах спектрофотометрийн аргаар тодорхойлов. Мөлхөө холтсон цэцэг ургамлын цэцгэнд нийт фенолт нэгдэл 5.86±0.14% газрын дээд хэсэгт 4.29±0.02%, нийт флавоноид цэцгэнд 2.15±0.05%, газрын дээд хэсэгт 3.17±0.42% тус тус агуулагдаж байна. Цэцгийн этилацетатын ханд DPPH радикалыг хамгийн сайн идэвхтэй (IC50=76.65±1.26 мкг/мл), газрын дээд хэсгийн этилацетат ханд, n-бутанолын ханд (IC50=110.23±1.78 мкг/мл, IC50=152.92±0.32 мкг/мл) сул идэвхтэй зайлуулсан бол харин бусад ханд идэвхгүй үр дүн үзүүлэв. Туйлтай ханданд фенол, флавоноидын нэгдлүүд илүү их хэмжээтэй агуулагддаг тул эдгээр ханд нь антиоксидант идэвх үзүүлж байна гэж дүгнэв.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Уранбилэг, Б.Цэрэнцоо, Д.Цэрэндагва
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
