Электрон тамхины нөлөөгөөр туршилтын амьтны зан төрх, уушги, гиппокампын бүтцэд гарах эд ба эсийн өөрчлөлтүүдийг судалсан дүн
Түлхүүр үг:
Харх, Түлэнхий уур, Никотин, Бронхальвеолын лаваж, Уушги __________________Хураангуй
Үндэслэл: Электрон тамхи нь никотин агуулсан пропилен гликол, глицерин, ус, амт оруулагч бодисуудаас бүрдэх шингэн халж уур үүсгэх бүтээгдэхүүн ба түүний найрлага дах өтгөрүүлэгчээр ашигладаг витамин Е ацетат нь Е^А^1 (Электрон тамхи, вэйптэй холбоотой үүсэх уушгины гэмтэл Ю ^-Ш 7.0) үүсэхэд оролцдог нь батлагдсан. Мөн шингэний түвшин хангалтгүйгээс хэт хуурай халалтаас хорт карбонилт нэгдлүүд (формальдегид, ацетальдегид, акролейн) агуулсан түлэнхий уур ялгардаг. Манай оронд 2019 оны өсвөр насныханы дундах тамхины хэрэглээ судалгаанд 13-15 насанд 3.5% сурагч тамхи татдагаас 1/10 электрон тамхи татдаг байна. Зорилго: Электрон тамхи ба түүний түлэгдсэн уурын нөлөөгөөр туршилтын амьтны зан төрх, уушги ба гиппокампийн бүтцэд гарах эд, эсийн өөрчлөлтүүдийг судлах. Арга, аргачлал: ЗНР үүлдрийн 14 хоногтой 19 гөлчгийг хяналт, никотины 3% уурын, түлэгдсэн уурын гэсэн туршилтын 2 бүлэг тус бүрийг 1гр/мг/өдөр тунгаар утах хоргонд 4 долоо хоног утаж биеийн жин, зан төрх тодорхойлох задгай талбайн (Ореп йе1й 1ез1), нэмэх замын (Е 1а^а1ей р1из т а ге ), нөхцөлт орон зайн давуу байдлын сорилууд (СРР) хийн унтуулгатай уушгины бронхальвеолын лаважын (ВА^) шинжилгээ, уушги, гиппогампын эдийг үнэлэв. Үр дүн: Биеийн жин түлэнхийн бүлэгт хяналтын бүлэгтэй харьцуулахад эрс ялгаатай (р=0.034), түлэнхий болон хяналтын бүлгүүдэд түгшүүр их (р=0.006, р=0.025) байв. ВА^ шинжилгээнд түлэнхийн бүлэгт нийт эсүүд, нейтрофил, цулцангийн макрофаг ихэссэн (р=0.01, р=0.04). Уушгины эдэд туршилтын 2 бүлэгт цулцан хоорондын таславч зузаарсан, үрэвсэл үүссэн, агааржилт багасан энфизем ажиглагдсан. Гиппокампын үхэж буй нейронууд ихээр тодорхойлогдсон. Дүгнэлт: Түлэнхий болон хяналтын бүлэгт түгшүүрийн зан төлөв илэрсэн. Уушгины эсийн шинжилгээнд түлэнхийн бүлэгт макрофаг давамгайлсан үрэвсэл илэрсэн. Уушгины эдэд туршилтын 2 бүлэгт цулцангийн тоо цөөрч, цулцан хоорондын таславч зузааран завсарын эдийн цочмог үрэвсэл үүссэн. Гиппокампд нейронууд үхэж, тоо цөөрсөн.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Түмэнбаяр, Б.Алтанцэцэг, Б.Мандах-Эрдэнэ, Э.Мөнхсоёл
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
