Зүрхний титэм судасны эмгэг болон дерматоглификийн үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг судалсан дүн
Түлхүүр үг:
Хурууны хээ, atd өнцөг, А-В зураасХураангуй
Дэлхийн улс оронуудад зүрхний титэм судасны эмгэгийг дерматоглификийн аргаар эрт илрүүлэх, өвдөх эрсдлийг үнэлэх боломжийг эрэлхийлэх болжээ. Энэхүү судалгаагаар бид зүрхний титэм судасны эмгэгтэй хүмүүст дерматоглификийн үзүүлэлтүүдийн онцлогыг илрүүлэхээр зорилоо. Судалгааг 2019 оны 1-р сараас 3-р сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 9-р хорооны “Нандин хүсэл” өрхийн эрүүл мэндийн төвийг түшиглэн гүйцэтгэсэн. Судалгаанд эрүүл 25 хүн, зүрх судасны эмгэгтэй 25 хүнийг хамруулсан ба судалгаанд оролцогчдын гарын алга болон хурууны хээг хэвлэлийн будаг ашиглан мэдээ материалыг цуглууллаа. Судалгаанд 21-79 насны нийт 50 хүн хамрагдсанаас 15(30%) нь эрэгтэй, 35(70%) эмэгтэй нь байлаа. Эрүүл болон эмгэг бүлгийн оролцогчдын 10 хуруун дээр илрэх чигчий гогцоо хээ, нуман хээ нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.05). Мөн нийт эмэгтэй оролцогчдын хурууны судлын тоонд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдлаа (p<0.05). Эдгээрээс харахад зүрхний титэм судасны эмгэгтэй хүмүүсийн дунд чигчий гогцоо болон нуман хээний давтамж өндөр байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ц.Алтансүх
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
