Сэтгэцийн эрүүл мэндийн мэргэшсэн сувилагчдын сургалтын үнэлгээ
Түлхүүр үг:
Сэтгэцийн эрүүл мэнд, мэргэшил, сувилагч, сургалт, үнэлгээХураангуй
Монгол улсад СЭМҮТ, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулиуд Сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуйн чиглэлээр төгсөлтийн дараах сургалтаар “Сэтгэцийн эрүүл мэндийн сувилагч”-ийг бэлтгэж байна1. Сувилагч бэлтгэдэг сургуулиудын сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуй хичээлийн хөтөлбөрийн агуулга харилцан адилгүй, сургалтын орчин, сургалтын арга барил орчин үеийн хандлагын жишгээр боловсронгуй болж чадаагүй байна.2 Хөдөө орон нутгийн сэтгэцийн эрүүл мэндийн мэргэшсэн сувилагчдын сувилахуйн сургалтын талаар үнэлгээг хийхэд судалгааны зорилго оршино. Бидний судалгаанд хөдөө орон нутгийн сэтгэцийн эрүүл мэндийн мэргэшсэн 46 сувилагч мэргэжилтэн хамрагдсанаас 46 (100%) нь эмэгтэйчүүд байна. Хөдөө орон нутгаас СЭМҮТ-д ирж суралцсан мэргэшсэн сувилагчдад сургалтын орчин (31) 67.4% нь тохилог, боломжийн гэж үнэлсэн бол (13) 28.3 нь орчин дунд зэрэг байсан гэж үнэлсэн байна. Харин СЭМ-ийн сувилахуйн мэргэшсэн сургалтын онол, дадлагын хичээлийн уялдаа холбоо (14) 30% дунд зэрэг гэж үнэлсэн байна. Мэргэшүүлэх сувилахуйн сургалтын хөтөлбөрийн агуулга нь мэргэжлээрээ ажиллахад хангалттай мэдлэгийг олгож чаддаггүй, сургалтын явцад гардан үйлдэл хийх боломж багатай байгаагаас үзэхэд цаашид сургалт явуулдаг байгууллагууд сургалтын хөтөлбөрийн агуулгад анхаарч шинэчлэлт хийх хэрэгтэйг харуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: З.Хишигсүрэн, Н.Сүмбэрзул
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
