10-15 насны хүүхдийн бөөрний хэт авиан хэмжээс болон антропометрийн үзүүлэлтүүдийн хамаарал

Зохиогчид

  • Ш.Буянжаргал УНТЭ, Дүрс оношилгооны тасаг, АШУҮИС, АУС, Дүрс оношилгооны тэнхим, АШУҮИС, НЭМС, Эпидемиологи Биостатистикийн тэнхим, АШУҮИС, НЭМС sh.buyanjargal@yahoo.com Зохиогч
  • Д.Мөнхбаатар УНТЭ, Дүрс оношилгооны тасаг, АШУҮИС, АУС, Дүрс оношилгооны тэнхим, АШУҮИС, НЭМС, Эпидемиологи Биостатистикийн тэнхим, АШУҮИС, НЭМС sh.buyanjargal@yahoo.com Зохиогч
  • М.Еркебулан УНТЭ, Дүрс оношилгооны тасаг, АШУҮИС, АУС, Дүрс оношилгооны тэнхим, АШУҮИС, НЭМС, Эпидемиологи Биостатистикийн тэнхим, АШУҮИС, НЭМС sh.buyanjargal@yahoo.com Зохиогч
  • Х.Сэр-Од УНТЭ, Дүрс оношилгооны тасаг, АШУҮИС, АУС, Дүрс оношилгооны тэнхим, АШУҮИС, НЭМС, Эпидемиологи Биостатистикийн тэнхим, АШУҮИС, НЭМС sh.buyanjargal@yahoo.com Зохиогч
  • Б.Билэгт УНТЭ, Дүрс оношилгооны тасаг, АШУҮИС, АУС, Дүрс оношилгооны тэнхим, АШУҮИС, НЭМС, Эпидемиологи Биостатистикийн тэнхим, АШУҮИС, НЭМС sh.buyanjargal@yahoo.com Зохиогч
  • Д.Даваалхам УНТЭ, Дүрс оношилгооны тасаг, АШУҮИС, АУС, Дүрс оношилгооны тэнхим, АШУҮИС, НЭМС, Эпидемиологи Биостатистикийн тэнхим, АШУҮИС, НЭМС sh.buyanjargal@yahoo.com Зохиогч

Түлхүүр үг:

Хэт авиа, хүүхэд, бөөр, антропометр, хэвийн хэмжээ

Хураангуй

Манай оронд бөөр, шээсний замын эмгэг нь хүн амын дундах халдварт бус өвчлөлийн гуравт орж байна. Бөөрний хэмжээ нь бөөр шээсний замын эмгэгтэй хүүхдүүдэд чухал ач холбогдолтой үзүүлэлтүүдийн нэг. Хэт авиан шинжилгээ нь хүүхдийн практикт өргөн хэрэглэгддэг туяаны ачаалалгүй шинжилгээ юм. Зорилго: 10-15 насны хүүхдийн бөөрний хэмжээг хэт авиан шинжилгээгээр тодорхойлж бие махбодын үзүүлэлтүүдтэй харьцуулан судлах. Арга аргачлал: Судалгаанд нийслэлийн 4 дүүрэг, 8 аймгаас 566 эрэгтэй, 674 эмэгтэй буюу нийт 1240 хүүхдийг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгон хамруулсан. Хүүхдүүдийн бөөрний хэмжээг хэт авиан шинжилгээний тусламжтай тодорхойлж, антропометрийн үзүүлэлтүүдтэй харьцуулан хамаарлыг тодорхойлсон Үр дүн: Судалгаагаар бөөрний хэмжээ нь биеийн өндөр, жин, бугалганы тойрог, цээжний тойрог, бэлхүүс, ташаан тойрог, биеийн жингийн индекстэй хамааралтай (p<0.0001) гарсан ба бөөрний уртын хэмжээ нь биеийн өндөр (баруун r=0.525, зүүн r=0.498), өргөн нь цээжний тойрог (баруун r=393, зүүн r=0.349), паренхимийн зузаан нь бэлхүүсний тойрогтой (баруун r=0.276, зүүн r=0.309) хамгийн их хамааралтай байна. Дүгнэлт: Эрүүл болон эмгэг байдлыг ялгахын тулд бөөрний өсөлт хөгжлийг динамик ажиглалт хийж хянах нь зүйтэй. Ингэхдээ бөөрний хэмжээг хүүхдийн өсөлт хөгжлийн онцлогт тохируулан бие махбодын хэмжилтүүдтэй уялдуулан үнэлэх нь чухал.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Еркебулан, Х.Сэр-Од, Б.Билэгт, Д.Даваалхам

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-01-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл