Нийслэлийн хүрээ амаржих газрын эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд гепатит В, С вирусын тохиолдлыг судалсан нь

Зохиогчид

  • Д.Орлом Хариуцлагатай зохиогч, емайл хаяг: jargalsaikhan.b@mnums.edu.mn Зохиогч
  • М.Мандалбаяр Хариуцлагатай зохиогч, емайл хаяг: jargalsaikhan.b@mnums.edu.mn Зохиогч
  • С.Билэгтсайхан Хариуцлагатай зохиогч, емайл хаяг: jargalsaikhan.b@mnums.edu.mn Зохиогч
  • Я.Ганжуур Хариуцлагатай зохиогч, емайл хаяг: jargalsaikhan.b@mnums.edu.mn Зохиогч
  • Н.Нармандах Хариуцлагатай зохиогч, емайл хаяг: jargalsaikhan.b@mnums.edu.mn Зохиогч
  • С.Даваасүрэн Хариуцлагатай зохиогч, емайл хаяг: jargalsaikhan.b@mnums.edu.mn Зохиогч
  • О.Баатархүү Нийслэлийн Хүрээ Амаржих Газар Зохиогч
  • Б.Жаргалсайхан Нийслэлийн Хүрээ Амаржих Газар Зохиогч

Түлхүүр үг:

Нийслэлийн Хүрээ Амаржих Газар, Гепатит В, С вирус эмч эмнэлгийн ажилтан

Хураангуй

Элэгний В,С вирус нь Монгол улсын төдийгүй дэлхий дахины эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Элэгний В,С вирусын халдвартай өвчтөн эмнэлэгт хэвтэх нь эмч эмнэлгийн ажилтнуудад парентерал замаар халдвар тархах шалтгааны нэг болж, өвчлөлийн түвшинг нэмэгдүүлж байгаа баримт цөөнгүй байна. Ийм учраас В,С вирусын халдвартай эмч эмнэлгийн ажилтнуудыг эрт илрүүлж, урьдчилан сэргийлж вакцинд хамруулах, парентерал халдварын талаарх мэдлэгийг сайжруулах, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь ач холбогдолтой юм. Арга, аргачлал: Судалгааг нэг агшингийн судалгааны загварыг ашиглан гүйцэтгэсэн. Судалгаанд НХАГ-ын нийт эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамруулсан. Үр дүн: НХАГ-ын 173 эмч, эмнэлгийн ажилтнууд гепатит В,С вирусыг илрүүлж, оношлох судалгаанд хамрагдсанаас 27 тохиолдолд В,С вирүсийн халдвар илэрсэн. Судалгаанд хамрагдсан эмч, эмнэлгийн ажилтны 70.37% (n=19) нь С вирус, 29.63% (n=8) нь B вирусын халдвартай байв. Судалгаанд оролцогчдоос гепатит В, С вирусын халдвар авсан байдлыг судлахад зүү, тариураар 7.41% (n=3), эмнэлэг дээр ажилбар хийх явцад 51.85% (n=14), шивээс, шүдний эмчилгээ хийлгэх явцад 11.11% (n=8) байв. Эмнэлэг дээр ажилбар хийх явцад халдвар авсан ажиллагсдын 92.59% (n=23) нь өртөлтийн дараах сэргийлэлтийн арга хэмжээ аваагүй байна. Дүгнэлт: НХАГ-ын эмч, эмнэлгийн ажилчдын зургаан хүн тутмын нэгд гепатит В, С вирусын халдвар оношлогдсон бөгөөд тасгийн эрхлэгч, эмч нар зонхилон халдварлагдсан байна. Гепатит С вирусын халдвар нийт тохиолдлын ихэнх хувийг эзэлж байгаа бөгөөд, хоёр хүн тутмын нэг нь эмнэлэг дээр ажилбар хийх явцад халдвардлагдсан нь эмч,эмнэлгийн ажилчид халдвар хамгаалын дэглэм баримтлах, мэс ажилбарын явцад аюулгүй байдлыг ханган ажиллах шаардлагатайг илтгэж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: О.Баатархүү

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-01-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл