Шинэ короновирүст халдвар (SARS-COV-2)-ын үед эмчлүүлэгсэд, тусгаарлалтад байгаа иргэд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хандан тусламж авсан байдал

Зохиогчид

  • Э.Мөнх Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв АШУҮИС, Анагаах ухааны сургууль munkh@gtc.mnuns.edu.mn Зохиогч
  • Б.Лувсанняндаг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв АШУҮИС, Анагаах ухааны сургууль munkh@gtc.mnuns.edu.mn Зохиогч
  • Д. Оюунсүрэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв АШУҮИС, Анагаах ухааны сургууль munkh@gtc.mnuns.edu.mn Зохиогч
  • Р.Оюунгэрэл Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв АШУҮИС, Анагаах ухааны сургууль munkh@gtc.mnuns.edu.mn Зохиогч
  • З.Хишигсүрэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв АШУҮИС, Анагаах ухааны сургууль munkh@gtc.mnuns.edu.mn Зохиогч

Түлхүүр үг:

Ковид-19, сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, сэтгэцийн эмгэг, нойргүйдэл

Хураангуй

Үндэслэл: 2019 оны сүүлээр БНХАУ-ын Ухань хотод анх бүртгэгдсэн шинэ коронавирус (SARS-CoV-2)-т халдварын дэгдэлт богинохон хугацаанд дэлхий дахинаа тархаж цар тахлын түвшинд хүрсэн. Цар тахалтай холбоотойгоор дэлхийн нийт хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд үүсч байгаа тул хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай болохыг ДЭМБ-аас онцолж байгаа билээ. Иймд бид эмчлүүлэгсэд, тусгаарлалтад байгаа иргэд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж авсан байдлыг судлахыг зорилоо. Ёс зүй: Судалгааны ажлыг ЭМЯ-ны Ёс Зүйн Хяналтын Хорооны 2020 оны 7-р сарын 8-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж судалгаа хийх ёс зүйн зөвшөөрөл авсан болно. Арга зүй: Цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмтэй холбоотойгоор цахим аргаар судалгааг хийв. Үр дүн: Дэлхий дахинаа SARS-CoV-2 вирүсийн халдвар тархсанаас хойш буюу 2020 оны 3-р сарын 28-наас 9-р сарын 20 хүртэлх хугацаанд ХӨСҮТ болон Жаргалант, Сэнтий, Сүнжин Гранд, Тайж, Монголика зэрэг тусгаарлах байранд тусгаарлалтанд байгаа нийт 25 иргэнд 40 удаагийн ганцаарчилсан зөвлөгөө, эмийн эмчилгээний заалт бичиж, эргэн холбоо тогтоож эмчлэгч эмчид утсаар зөвлөгөө өгсөн байна. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан эмчлүүлэгч, тусгаарлагсдын дунд сэтгэл түгших хамшинж (24%, n=6), хий үзэгдэл дэмийрлийн хамшинж (20%, n=5)-тэй үйлчлүүлэгчид хамгийн их хувийг эзэлж байв. Дүгнэлт: Сэтгэцийн эмгэгийн түгээмэл хамшинж илэрсэн эмчлүүлэгсэд, тусгаарлагсдад эмийн эмчилгээ хийж, ганцаарчилсан зөвлөгөө өгсөн байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Э.Мөнх, Б.Лувсанняндаг, З.Хишигсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-01-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл