Сибирь хотой (Leonurus sibiricus L.) ургамлын химийн бүрдэл ба фармакологийн идэвхийн судалгааны тойм

Зохиогчид

  • Х.Билэгдэмбэрэл АШУҮИС,БАС, Эм судлалын тэнхим bilegdemberel31@gmail.com Зохиогч
  • Ч.Ерөөлт АШУҮИС,БАС, Эм судлалын тэнхим bilegdemberel31@gmail.com Зохиогч
  • Г.Энхмаа АШУҮИС,БАС, Эм судлалын тэнхим bilegdemberel31@gmail.com Зохиогч

Түлхүүр үг:

Сибирь хотой, дитерпен, алкалоид, флавоноид, биологийн идэвх

Хураангуй

Сибирь хотой (Leonurus sibiricus L.) нь Уруул цэцэгтний (Lamiaceae) овогт хамаарах ба Ази, Америкийн бүс нутагт тархан ургадаг өвслөг ургамал юм. Энэхүү ургамлыг олон орны уламжлалт анагаах ухаанд чихрийн шижин, эмэгтэйчүүдийн өвчин, мэдрэлийн системийг тайвшруулах, даралт бууруулах зорилгоор ашигладаг байжээ. Сибирь хотой ургамалд дитерпеноид, тритерпеноид, флавоноид, фенолын хүчил, алкалоид ба иридоид зэрэг биологийн идэвхт нэгдлүүд агуулагддаг ба леонурин алкалоид нь зүрх судас, бөөр болон мэдрэлийн системийг хамгаалах, чихрийн шижин, хавдрын эсрэг, умайн булчинг агшаах, нойрсуулах харин фенолт нэгдэл, флавоноид, лабданы дитерпеноид нь үрэвслийн эсрэг, бактерийн эсрэг, дархлаа дэмжих ба антиоксидант, судас хатуурлын эсрэг зэрэг фармакологийн идэвхтэй үйлдэлтэй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ч.Ерөөлт

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-01-01

Дугаар

Салбар хэсэг

Тойм өгүүлэл