Геномикс ба фармакогеномикс

Зохиогчид

  • Ж.Жамбалдорж Молекул биологи – Удамзүйн тэнхим, БиоАС, АШУҮИС Jambaldorj@mnums.edu.mn Зохиогч
  • Г.Чимэдлхамсүрэн Молекул биологи – Удамзүйн тэнхим, БиоАС, АШУҮИС Jambaldorj@mnums.edu.mn Зохиогч
  • Ж.Сарантуяа Молекул биологи – Удамзүйн тэнхим, БиоАС, АШУҮИС Jambaldorj@mnums.edu.mn Зохиогч

Түлхүүр үг:

Геномикс, фармакогеномикс, молекул эмгэг, хувь хүний анагаах ухаан

Хураангуй

Өвчин эмгэгийн молекул үндсийг тогтоох нь орчин үеийн анагаах ухааны оношилгоо, эмчилгээнд шинэ дэвшил авчирсаар байна. Геномиксыг судласнаар нэг болон олон генийн шалтгаант эмгэгийн молекул үндсийг мэдэж үүний дүнд бусад аргаар ялган оношлоход төвөгтэй тохиолдлуудыг бүрэн гүйцэд оношилж чадаж байна. Хүний удмын материал өвчин эмгэгт өртөмхий байдал төдийгүй бие махбодийн онцлогийг хадгалж байх тул эмгэг байдлаас урьдчилан сэргийлэх, хувь хүний анагаах ухааны салбар, эмийн сонголт, зохистой тун хэмжээг тогтоох зэргээр фармакогеномиксын салбарт үр дүнтэй байна. Урвалж, багаж тоног төхөөрөмжийн дэвшил, программчлалын хурдацтай хөгжлийн ачаар геномиксын судалгааны аргуудын үнэ өртөг асар ихээр буурч, цаг хугацаа хэмнэгдэн, бүтээмж хэдэн мянга дахин их болсноор ойрын ирээдүйд хүн бүр геномиксын шинжилгээнд хамрагдаж өвчин эмгэггүй урт наслах боломж бүрдэж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ж.Жамбалдорж, Г.Чимэдлхамсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-01-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл