Туршилтын амьтанд үүсгэсэн нүдний торлог бүрхүүлийн цус хомсрол/реперфузийн гэмтлийн эмгэг загварын үед Сампилноров үрэл эмийн антиоксидант үйлдлийг судлах нь

Зохиогчид

  • Ли цан шийн Өвөр Монголын анагаахын их сургууль, эрдэм шинжилгээ судалгааны газар АШУҮИС, ЭЗС, Эмийн технологийн тэнхим АШУҮИС, БАС, Эм судлалын тэнхим 1554086502@qq.com Зохиогч
  • Д.Даваадагва Өвөр Монголын анагаахын их сургууль, эрдэм шинжилгээ судалгааны газар АШУҮИС, ЭЗС, Эмийн технологийн тэнхим АШУҮИС, БАС, Эм судлалын тэнхим 1554086502@qq.com Зохиогч
  • Ч.Ерөөлт Өвөр Монголын анагаахын их сургууль, эрдэм шинжилгээ судалгааны газар АШУҮИС, ЭЗС, Эмийн технологийн тэнхим АШУҮИС, БАС, Эм судлалын тэнхим 1554086502@qq.com Зохиогч

Түлхүүр үг:

Сампилноров, цус хомсрол, MDA, SOD, GSH Өвөр Монголын анагаахын их сургууль, эрдэм шинжилгээ судалгааны газар АШУҮИС, ЭЗС, Эмийн технологийн тэнхим АШУҮИС, БАС, Эм судлалын тэнхим 1554086502@qq.com

Хураангуй

Туршилтын амьтны нүдний торлог бүрхүүлийн эдэд цус хомсрол/реперфузийн гэмтлийн эмгэг загвар үүсгэж Сампилноров үрэл эмийн антиоксидант үйлдлийг судалсан. Туршилт судалгааг эрүүл, эмгэг, туршилтын (0.1г, 0.3г, 0.6г) ба стандарт гэсэн 6 бүлэгт хувааж, SD (Sprague Dawley) үүлдрийн эм харханд нүдний торлог бүрхүүлийн цус хомсрол/реперфузийн эмгэг загвар үүсгэж, нүдний торлог бүрхүүлийн эд дэх MDA-ын түвшин, SOD, GSH-ын идэвхийг тодорхойлон бүлэг тус бүрийг хооронд нь харьцуулан судалсан. Судалгааны үр дүнгээс үзэхэд Сампилноров үрэл эмийг 0,3г тунгаар хэрэглэсэн бүлгийг эмгэг бүлэгтэй харьцуулахад туршилтын 48 цагт MDA-ын түвшин багасаж (p<0.05), SOD-ын идэвх ихэссэн (p<0.05) ба 0,6г тунгаар хэрэглэсэн бүлгийг эмгэг бүлэгтэй харьцуулахад MDA-ын түвшин туршилтын 6, 12 (p<0.05); 24, 48 цагт (p<0.01) тус тус буурсан ба SOD-ын идэвх 24, 48 (p<0.05), GSHын түвшин туршилтын 24, 48 цагт (p<0.05) тус тус ихсэн статистик ач холбогдол бүхий ялгаатай байна. Туршилтын амьтны нүдний торлог бүрхүүлийн эдийн цус хомсрол/ реперфузийн гэмтлийн эмгэг загварын үед Сампилноров үрэл эм нь их тунгаараа антиоксидант үйлдэл үзүүлсэн ба энэ нь түүнд агуулагдах антиоксидант бодисуудтай холбоотой байж болох юм.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Даваадагва, Ч.Ерөөлт

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-01-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл