Дэрэвгэр жиргэрүү (Saposhnikovia Divaricata (Turcz) Schischk) ургамлын вирүсийн эсрэг үйлдлийн судалгаа

Зохиогчид

  • Ц.Гүндэгмаа АШУҮИС, 1Мал Эмнэлгийн Хүрээлэн Зохиогч
  • Д.Эрдэнэчимэг АШУҮИС, 1Мал Эмнэлгийн Хүрээлэн Зохиогч
  • Б.Болдбаатар АШУҮИС, 1Мал Эмнэлгийн Хүрээлэн Зохиогч
  • Г.Чойжамц АШУҮИС, 1Мал Эмнэлгийн Хүрээлэн Зохиогч

Түлхүүр үг:

Энцефалит үүсгэгч вирүс, ВНК-21 эсийн өсгөвөр, Дэрэвгэр жиргэрүү

Хураангуй

Манай орны Хэнтий, Хангай, Дорнод Монголын нутгаар ургадаг Дэрэвгэр жиргэрүү (Saposhnikovia divaricata) /Turcz/ Schischk) нь үйлдвэрлэлийн өндөр ач холбогдолтой, ховордож буй ургамлаар бүртгэгдсэн эмийн ургамал юм. Иймд Монгол эх орныхоо байгалийн баялаг болон уламжлалт анагаах ухааны арвин баялаг сан хөмрөгт тулгуурлан эмийн ургамлын биологи, фармакологийн үйлдлийг тэдгээрт агуулагддаг гол ба дагалдах нэгдлүүдтэй холбон судалж шинжилсний үндсэн дээр фармакологийн идэвхтэй, ургамлын гаралтай шинэ эмийн бэлдмэл буй болгох нь эмчилгээний төдийгүй эдийн засгийн ач холбогдолтой. Бидний сонгон судалж буй Дэрэвгэр жиргэрүү ургамлыг Дорно дахины анагаах ухаанд халуун бууруулах, өвчин намдаах, үрэвслийн эсрэг болон хавдрын эсрэг үйлдлийг нь өргөн ашиглаж байгаа үнэ цэнэтэй эмийн ургамал бөгөөд ургамлын химийн бүтэц болон фармакологийн үйлдлийг Монголд судалсан шинжлэх ухааны баримт нотолгоо бидний хайлтаар мэдээлэл эх сурвалжийн хүрээнд хомс байгаа нь уг ургамлын химийн бүтэц, геномын болон фармакологийн судалгааг хийх шаардлагатайг харуулж байна. Зорилго, зорилт: Монгол оронд ургадаг Дэрэвгэр жиргэрүү (Saposhnicovia divaricata /Turcz/ Schischk) ургамлын вирүсийн эсрэг үйлдлийг тогтоох Хэрэглэгдэхүүн, арга зүй: Хүнд тархи нугасны үрэвсэл үүсгэдэг хачигт энцефалит өвчний хоруу чанар өндөртэй вирус, мөн үүсгэгчид мэдрэг ВНК-21 (Baby Hamster Kidney буюу үхэр зусагны бөөр) эсийн өсгөвөр ашигласан болно. Эсийн өсгөвөрийн Игла тэжээлт орчныг зохих орцын дагуу бэлтгэсний дараа эсийн өсгөвөрт нэмж инкубаторт 370С-д 3-4 өдөр тавьж ургуулсан. Эсийн ургалтыг өдөр бүр гэрлийн микроскопоор шалгасан. Үр дүн: ДЖ-ийн бэлдмэл in vitro нөхцөлд эсэд гэмтэл үүсгэхгүй байгаа нь бэлдмэлийн найрлагад вирүсийн эсрэг үйлчилгээ бүхий бодис агуулагдаж байгааг харуулж байна. Дүгнэлт: in vitro нөхцөлд вирүсийн эсрэг үйлдэл үзүүлж байв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ц.Гүндэгмаа, Г.Чойжамц

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-01-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл