Сибирь мийн хумс (Nepeta sibirica L) ургамлын цочмог хорон чанарын судалгаа болон гистопатологийн үнэлгээ

Зохиогчид

  • Г.Энхжин АШУҮИС, БАС, Эм судлалын тэнхим ШУА, ХХТХ, Байгалийн нэгдлийн лаборатори enkhjin@mnums.edu.mn Зохиогч
  • Ц.Чимгээ АШУҮИС, БАС, Эм судлалын тэнхим ШУА, ХХТХ, Байгалийн нэгдлийн лаборатори enkhjin@mnums.edu.mn Зохиогч
  • Г.Одонтуяа АШУҮИС, БАС, Эм судлалын тэнхим ШУА, ХХТХ, Байгалийн нэгдлийн лаборатори enkhjin@mnums.edu.mn Зохиогч
  • Ч.Ерөөлт АШУҮИС, БАС, Эм судлалын тэнхим ШУА, ХХТХ, Байгалийн нэгдлийн лаборатори enkhjin@mnums.edu.mn Зохиогч
  • Г.Энхмаа АШУҮИС, БАС, Эм судлалын тэнхим ШУА, ХХТХ, Байгалийн нэгдлийн лаборатори enkhjin@mnums.edu.mn Зохиогч

Түлхүүр үг:

LD50, OECD, Nepeta sibirica L, усан ханд, гистопатологи

Хураангуй

Сибирь мийн хумс (Nepeta sibirica L) ургамлын газрын дээд хэсгийн усан хандын цочмог хорон чанарын судалгааг OECD 423-н удирдамжийн дагуу C57BL/6 үүлдрийн хулганад явуулсан. Ургамлын усан хандыг 500 мг/кг, 1000 мг/кг, 1500 мг/кг, 2000 мг/кг, 3000 мг/кг, 4000 мг/кг ба 5000 мг/кг тунгаар хулганад уулгасны дараа 2 цагийн хугацаанд хулгануудын хөдөлгөөн идэвхтэй, зан төрхийн болон хордлогын шинж тэмдэг ажиглагдаагүй бөгөөд 24, 48, 72 цагийн дараа хулганууд үхээгүй бүгд амьд байсан учраас Сибирь мийн хумсын усан хандын LD50 нь 5000 мг/кг-с дээш гэж үзэж байна. Сибирь мийн хумсын усан хандыг 500 мг/ кг, 1000 мг/кг, 1500 мг/кг, 2000мг/кг, 3000 мг/кг, 4000мг/кг ба 5000 мг/ кг тунгаар хэрэглэсэн хулганы биеийн жин ба эрхтнүүдийн туйлын жин, харьцангуй жинг бодож, хяналтын бүлэг болон туршилтын бүлгийг өөр хооронд нь харьцуулахад хулганы биеийн жин, эрхтний жинд статистик ач холбогдол бүхий (p>0.05) ялгаатай өөрчлөлт гараагүй. Сибирь мийн хумсын усан хандыг 500 мг/кг, 1000 мг/кг, 2000мг/кг, 4000 мг/кг ба 5000 мг/кг тунгаар хэрэглэсэн хулгануудын элэг, бөөр, зүрх, дэлүү ба уушги зэрэг эрхтний гистопатологийн шинжилгээнд эдийн хэвийн бүтэц хадгалагдсан байна. Сибирь мийн хумсын усан хандын хорон чанарыг OECD-ийн удирдамжийн хорон чанарын ангиллаар авч үзэхэд практикийн хувьд хоргүй гэсэн ангилалд багтаж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ц.Чимгээ, Ч.Ерөөлт

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-01-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл