2015-2019 онд хүүхдэд тохиолдсон эмийн гаж нөлөөг судалсан дүн
Түлхүүр үг:
Гаж нөлөө, хүүхэд, антибиотик, харшлын урвалуудХураангуй
Үндэслэл: Түгээмэл хэрэглэгддэг олон эмүүдийн фармакокинетик ба фармакодинамик нь насанд хүрэгч болон хүүхдэд ихээхэн ялгаатай байдаг. Хүүхдэд тохиолдож буй эмийн гаж нөлөө нь насанд хүрэгчидтэй харьцуулахад илүү хүнд байдлаар илэрдэг. Арга аргачлал: Уг судалгааг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2015-2019 оны шар хуудаснаас хүүхдэд тохиолдсон гаж нөлөөний мэдээллийг сонгон ретроспектив аргаар судалсан. Бид эмийн бүлэг, демографик үзүүлэлт, эмийн гаж нөлөөний хүнд хөнгөний зэрэг мэдээллийг боловсруулсан. Судалгааны үр дүн: 2015-2019 оны хооронд мэдээлэгдсэн нийт 417 эмийн гаж нөлөөнөөс 80 (21.5%) нь хүүхдэд тохиолдсон байна. Эмийн гаж нөлөө үзүүлж буй эмүүдээс антибиотикийн бүлгийн эмүүд ихэнх хувь (67.5%)-г эзэлж байна. Арьсан дээр тууралт гарах, загатнах (42.2%) шинж тэмдгүүд нийтлэг илэрч байна. Эмийн гаж нөлөөнөөс шалтгаалсан нас баралтын гурван тохиолдол бүртгэгдсэн. Эмийн гаж нөлөөний мэдээллийн 52.5% нь хөнгөн зэрэгтэй байна. Дүгнэлт: Нярай хүүхдүүдийн дунд эмийн гаж нөлөөний тохиолдол их байна. Антибиотик эмчилгээнээс шалтгаалсан гаж нөлөө хүүхдэд их байна. Эмийн гаж нөлөөнөөс шалтгаалж амь эрсдэх, эмнэлэгт хэвтэх хугацаа ихэссэж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
