Шар айрагны шаарнаас Олигосахаридыг энзимийн гидролизын аргаар ялгасан дүн
Түлхүүр үг:
Арабиноксилоолигосахарид, Нил улаан туяаны спектроскопи, Арабиноксилан, СпектрофотометрХураангуй
Арабиноксилоолигосахарид нь β(1-4)-гликозидын холбоогоор холбогдсон 2-10 арабиноз, ксилозоос тогтсон арабиноксилан агуулсан лигниноцеллюлозоос химийн ба энзимийн гидролизын аргаар цэвэршүүлэн гарган авдаг бие махбодод пребиотик үйлчилгээ үзүүлдэг нүүрс ус юм. Шар айрагны шаарны хуурай үлдэгдэл 7.64%чийг, 15.75% уураг, 4.81% өөх тос, 6.25% эрдэс тус тус агуулагдаж байгааг тогтоов. Богино долгионы зууханд энзимийн гидролизд оруулж цэвэршүүлэн гарган авсан олигосахаридын найралганд O-H , С-H болон гемицеллюлозын C-O, C-C-C, C-OH болон гликозидын холбоо бүхий бүтцийн нэгжүүдийг агуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
