Хүүхдийн мухар олгойн цочмог үрэвсэлийн үеийн хэт авиан шинжилгээний хоёрдогч шинжүүдийн оношийн идэвхийг дүгнэсэн нь
Түлхүүр үг:
Мухар олгой, Хэт авиан шинжилгээ, Хоёрдогч шинж, ХүүхэдХураангуй
Үндэслэл: Хэвлийн өвдөлттэй яаралтай тусламж авч байгаа хүүхдүүдийн ихэнх хувийг мухар олгойн цочмог үрэвсэл сэжиглэгдсэн хүүхдүүд эзэлж байна.1-4 Хүүхдийн мухар олгойн үрэвслийн ойролцоогоор 30% нь оношийн алдаанд хүрч байна.1,5 12 ба түүнээс бага насныханд анхдагч үзлэгийн оношийн алдаа нь 28-57% байдаг.3 Иймд оношийн алдааг бууруулахын тулд зайлшгүй шаардлагатай багажийн шинжилгээний аргууд болох хэт авиан шинжилгээ, компьютерийн томографийн аргыг хэрэглэх явдал юм. Бид энэхүү судалгаагаараа хэт авиан шинжилгээнд мухар олгой харагдахгүй, онош эргэлзээтэй үед хоёрдогч шинжүүд тус тусдаа болон хоршиж оношлогоонд хэрхэн үр дүнтэй ашиглагдаж болохыг харуулахыг зорилоо. Арга аргачлал: Уг судалгааг 2019 оны 5 сараас 2019 оны 11 сар хүртэлх хугацаанд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт мухар олгойн цочмог үрэвсэл хэмээн сэжиглэгдэн, хэт авиан шинжилгээ хийлгэсэн хүүхдүүдээс мэс ажилбарт орсон 480 тохиолдлыг хамруулсан ба 18-с бага насны, мухар олгой харагдахгүй байсан нийт 226 тохиолдолыг сонгон авлаа. Оношийг эмгэг судлалын шинжилгээнд үндэслэн дүгнэв. Хоёрдогч шинж бүрийн болон хамтатган тус бүрийн өвөрмөц болон мэдрэг чанар, эерэг таамаглах утга, сөрөг таамаглах утгыг тооцоолов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дундаж нас 10.58 (1.6-18), хүйсийн хувьд 269 (56%) эрэгтэй, 211 (44%) эмэгтэй, хүйсийн харьцаа 1.3:1 байв. Хэт авиан шинжилгээнд мухар олгой харагдсан 254, харагдаагүй 226 тохиолдол байсан ба харагдаагүй тохиолдлын эмгэг судлалын оношоор МОЦҮ батлагдсан 190 хүүхэд, батлагдаагүй 36 хүүхэд байв. Олгой харагдаагүй 226 тохиолдлоос 202 тохиолдолд хоёрдогч шинж илэрсэн, 24-т нь илрээгүй үүнээс 2 хүүхэд МОЦҮ-тэй байв. Харин хоёрдогч шинж дангаараа илэрсэн үед эерэг таамаглах утга 90.2% 2 шинж илэрсэн тохиолдолд 94.9%, 3 ба түүнээс дээш шинж илэрсэн тохиолдолд 100% байна. Дүгнэлт: ХАШ-ний хоёрдогч шинжүүдээс нэг шинж илэрсэн үед МОЦҮ-ийг оношлох боломж 90%-аас дээш, цаашид илэрч буй шинж нэмэгдэх тусам үрэвсэлтэй болохыг харуулах утга ихсэж, 3 шинж илэрсэн тохиолдолд МОЦҮийг оношлох боломж 100% байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: А.Баярцэцэг, П.Хэрлэн, Г.Ганбаяр, Д.Даваалхам, Д.Зориг
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
