Папиллон-Лефеврийн хам шинжтэй хүүхдийн шүд, амны хөндийн байдлыг хянасан дүн
Хураангуй
Үндэслэл: Папиллон Лефеврийн хам шинж нь ховор тохиолдох гений эмгэг бөгөөд хүний гарын алга ба хөлийн улны арьсны хэт эвэршилт. шүдний тулгуур эдийн давшингуй явцтай үрэвсэл. бага насанд шүдгүйдэлд хүрэх шинж тэмдгээр илэрдэг эмгэг юм. Түүнчлэн арьсны идээт үрэвсэл. хумсны хэлбэр алдагдал. хэт хөлрөх шинжүүд нэмэлтээр илэрч болдог. Эмнэлзүйн тохиолдол: АШУҮИС-ийн НАСТЭ-т үйлчлүүлэгч. 3.6 настай эрэгтэй. хэлнээс цус гарна гэсэн зовуурьтай ирсэн бөгөөд асуумж. бодит үзлэг. нэмэлт шинжилгээг үндэслэн “Папиллон-Лефеврийн хам шинж. Архаг гэмтлийн гаралтай хэлний шарх” гэсэн оноштойгоор нүүр амны тусламж үйлчилгээг хүүхдийн нүүр амны их эмч үзүүлж. амны хөндийг бүрэн эрүүлжүүлсэн ба 3 сар тутамд амны хөндийн хяналтын үзлэг. 6 сар тутамд эрүү хоншоорын шүдний рентген шинжилгээг хийв. Хүүхдийн эмч. дархлаа судлалын эмч нарын хамтарсан эмчилгээний дүнд одоо 6 настай хүүхдийн нүүр амны эмчийн хяналтад тогтмол хамрагдаж байна. Шүд амны хөндийн үзлэг шинжилгээний дүнг танилцуулна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ё.Намуунзул, Р.Оюунтөгс
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
