Ургамлын тоосны харшлын үед хүүхдийн үсэнд зарим хүнд металийн агууламжийг тодорхойлсон нь

Зохиогчид

  • Б.Туул Хүүхдийн анагаахын тэнхим, АУС, АШУҮИС Бичил амь, дархлаа судлалын тэнхим, БАС, АШУҮИС Химийн тэнхим, Шинжлэх Ухааны Сургууль, МУИС Цахим хаяг: tuul.baatraa@gmail.com, Утас: Зохиогч
  • У.Хулан Хүүхдийн анагаахын тэнхим, АУС, АШУҮИС Бичил амь, дархлаа судлалын тэнхим, БАС, АШУҮИС Химийн тэнхим, Шинжлэх Ухааны Сургууль, МУИС Цахим хаяг: tuul.baatraa@gmail.com, Утас: Зохиогч
  • О.Болормаа Хүүхдийн анагаахын тэнхим, АУС, АШУҮИС Бичил амь, дархлаа судлалын тэнхим, БАС, АШУҮИС Химийн тэнхим, Шинжлэх Ухааны Сургууль, МУИС Цахим хаяг: tuul.baatraa@gmail.com, Утас: Зохиогч
  • С.Цогтсайхан Хүүхдийн анагаахын тэнхим, АУС, АШУҮИС Бичил амь, дархлаа судлалын тэнхим, БАС, АШУҮИС Химийн тэнхим, Шинжлэх Ухааны Сургууль, МУИС Цахим хаяг: tuul.baatraa@gmail.com, Утас: Зохиогч
  • М.Энхзол Хүүхдийн анагаахын тэнхим, АУС, АШУҮИС Бичил амь, дархлаа судлалын тэнхим, БАС, АШУҮИС Химийн тэнхим, Шинжлэх Ухааны Сургууль, МУИС Цахим хаяг: tuul.baatraa@gmail.com, Утас: Зохиогч

Түлхүүр үг:

Хар тугалга Хүнцэл Кадми Өртөлт Хүүхдийн анагаахын тэнхим, АУС, АШУҮИС Бичил амь, дархлаа судлалын тэнхим, БАС, АШУҮИС Химийн тэнхим, Шинжлэх Ухааны Сургууль, МУИС Цахим хаяг: tuul.baatraa@gmail.com, Утас: 99075778

Хураангуй

Үндэслэл: Хүнд метал нь бага хэмжээгээр хүрээлэн буй орчин, хоол хүнсэнд агуулагддаг боловч их хэмжээгээр хэрэглэвэл хурц ба архаг хордлогод хүргэдэг. Хүнд металийн хордлого нь төв мэдрэлийн систем, уушиг, бөөр, элэг, хоол боловсруулах системийг гэмтээгээд зогсохгүй арьс, ясны бүтцэд сөрөг нөлөө үзүүлэн дархлаа тогтолцооны үйлийг хямрааж, өөсөө-дархлааны, халдварт ба хорт хавдрын өвчлөлийг нэмэгдүүлдэг. Дэлхийн улс орнуудад харшлын ринитийн тархалт жил бүр өсч, нийт хүүхдийн дунд нэг ба түүнээс олон харшилтай хүүхдийн эзлэх хувь Өмнөд Солонгост 40%, Японд 35%, Орост 21%, Монголд 18% байна. Иймээс бид ургамлын тоосны харшилтай хүүхдийг сонгож, хүүхдийн үсэн дэх хүнд металийн агууламжаар хар тугалга, хүнцэл, кадмийн өртөлтийг тандан судлав. Зорилго: Хүүхдийн үсэн дэх зарим хүнд металийн агууламжийг ургамлын тоосны харшлын үед тодорхойлох Зорилт: Ургамлын тоосны харшилтай 3-16 насны хүүхдийн үсэнд хар тугалга, хүнцэл, кадми зэрэг хорт бичил элементийн агууламжийг тодорхойлох. Арга, аргачлал: Ургамлын тоосны харшилтай ба эрүүл 3-16 насны хүүхдийн үсэнд зарим хүнд металийн агууламжийг харьцуулан тодорхойлохдоо тохиолдол хяналтын судалгааны загварыг ашиглан хийж гүйцэтгэв. Дүгнэлт: Эрүүл хүүхэдтэй харьцуулахад харшлын риниттэй хүүхэд хүнд металд илүү өртөмтгий байж болзошгүй.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Энхзол

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-04-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл