Зүрх судасны системийн хялбаршуулсан загвар

Зохиогчид

  • С.Баттулга АШУҮИС. Био-АС Цахим хаяг: battulga@mnums.edu.mn, Утас: Зохиогч
  • Т.Ахыт АШУҮИС. Био-АС Цахим хаяг: battulga@mnums.edu.mn, Утас: Зохиогч

Түлхүүр үг:

Зүрх судасны систем (ЗСС), Виртуаль эрхтэн систем, Симуляци, Динамик загвар, Математик загвар

Хураангуй

Зүрхний судас, цусны эргэлтийн тогтолцоонд тохирсон математикийн энгийн загварт тулгуурлан зүрх судасны үйл ажиллагааны янз бүрийн өөрчлөлтүүдийг (зүрхний агшилтын тоо, даралт, судасны уян харимхай чанар гэх мэт) судлах, хооронд нь харьцуулах боломжтой сургалтанд ашиглах хэрэглээний программ зохиоход судалгааны зорилго оршино. Эрүүл болон эмгэг эрхтэн системүүдийн үйл ажиллагаа нь тодорхой хуулиар явагддаг. Энэ нь янз бүрийн хялбаршуулалтын үр дүнд энгийн ойлгомжтой математик загвар болдог, мөн илүү нарийвчлан загварчлах боломжтой. Эмнэлзүйн хичээлүүдэд тодорхой тооны тохиолдлууд (case) ашиглагдсаар байна. Виртуаль программ сургалтанд нэвтэрснээр ЗСС-ийн ихэнх боломжит тохиолдлууд дахь үзүүлэлтүүдийн өөрчлөлт, урьдчилсан дүгнэлтийг хийсвэрээр төсөөлөх, эмчилгээ, оношлогооны төлөвлөгөөг хийсвэр боловч оновчтой гаргах чадвар, дадлыг эдийн засгийн хэмнэлттэй, ёс зүйн зөрчилгүйгээр суралцагч эзэмших боломжийг бүрдүүлж байна. Шинээр тогтоогдох лавламж хэмжээ, био тооцоололыг их дээд сургуулиудын сургалт, Монгол улсын бүх шатны эмнэлгүүдэд хэрэглэгдэх лавламж болгон ашиглах боломжтой юм.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Т.Ахыт

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-04-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл