Гепатитын В (ГВВ) вирусын эсрэг зарим эмийн эмчилгээний үр дүн, аюулгүй хэрэглээ
Түлхүүр үг:
Тенофовир дизопроксил фумарат, Гепатит В вирүс, Фиброскан, МетавирХураангуй
Манай улсад 2017 онд хийсэн судалгаагаар гепатит В вирусын халдвар нийт хүн амын дунд 10.6-11.1% тархалттай, элэгний эст өмөнгийн шалтгааны 35% В вирусын, 14% нь В, С вирусын хавсарсан халдвартай байгааг тогтоосон. Монгол улс вируст гепатитаас сэргийлж, элэгний өвчин, эндэгдлийг бууруулах үйл ажиллагааг эрүүл мэндийн салбараас тэргүүлэх асуудлын нэгд тооцож анхаарал хандуулж байгаатай холбоотой ГВВ халдварын эсрэг Тенофовир эмийн эмчилгээний үр дүнгийн судалгааг хийх шаардлагатай байна. Гепатит В вирусын халдвартай эмчлүүлэгчидэд Тенофавир дизопроксил фумарат (ТДФ) эмийн эмчилгээний өмнөх болон дараах багажийн ба лабораторийн шинжилгээний үзүүлэлт, гаж нөлөөний илрэлд дүгнэлт хийж үр дүнг судлан монгол хүний ГВВ-н эмчилгээнд нотолгоонд суурилсан заавар зөвлөмжөөр хангахад чиглэнэ. Судалгаанд “Хаппи Веритас” оношилгооны төвд 2015-2018 оны хооронд хяналтад орсон ГВВ халдвартай өвчтөнүүдэд судалгаанд хамруулах шалгуурын дагуу сонгогдсон 128 (эрэгтэй 86 (67%), эмэгтэй 42 (33%)) эмчлүүлэгсдэд ТДФ өдөрт 300 мг тунгаар 3 сар уулган биохимийн шинжилгээ, фиброзын хэмжилт, гаж нөлөөний илрэлийг судалсан. Судалгаанд хамрагдсан нийт 128 эмчлүүлэгсэдээс элэгний хатуурлын зэргийн бууралт 74 (57.8%) бол 54 (42.2%) эмчлүүлэгч F4 хэвээр байгаа хэдий ч үнэлгээний тоон үзүүлэлт буурсан байв. Нийт эмчлүүлэгчдийн элэгний эс задралын үзүүлэлт 65.9%, цөс зогсонгошлийн үзүүлэлт 49% буурсан байна. ГВВ халдвартай ТДФ 300мг тунгийн эмчилгээт эмчлүүлэгсдэд хүйсийн ялгаагүйгээр 63%-д үнэмшилтэй, илэрхий гаж нөлөө ажиглагдсанаас ХБС, харшил болон шээс дамжуулах замын гаж нөлөө илүүтэй илэрч байгаа тул цаашид эм хэрэглээнд анхаарах шаардлагатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Нарантунгалаг
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
