Анагаах ухаан, эрүүл мэндийн чиглэлийн бакалаврын хөтөлбөрийн өнөөгийн байдал, чанар, үр дүн
Түлхүүр үг:
Хөтөлбөрийн чанар, Үр дүн, Үнэлгээ, Анагаах ухаанХураангуй
Боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө 2021-2030 баримт бичигт “Сургуулийн үйл ажиллагааны үр дүн, чанарыг үнэлэх аргачлал нь зөвхөн “үр дүн” бус мөн “үйл явц”, суралцагчдын гүйцэтгэл ба сурлагын амжилт, суралцахуйн ач холбогдлыг чухалчлан авч үзэж буй хандлагыг онцлон тэмдэглэсэн байна. Эдгээрийг үндэслэн анагаах ухаан, эрүүл мэндийн чиглэлээр сургалт эрхэлж байгаа сургуулиудад ийм төрлийн судалгаа хомс хийгдсэн тул бид энэхүү судалгааг анагаах ухаан, эрүүл мэндийн чиглэлийн бакалаврын хөтөлбөрийн өнөөгийн байдал, хөтөлбөрийн боловсруулалт, үр дүн, чанарыг үнэлэх зорилгын хүрээнд хийж гүйцэтгэсэн.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: О.Болорсайхан
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
