Альгинатан хэвний бичил биетний бохирдолд халдваргүйжүүлэх уусмалуудын нөлөөг судалсан дүн
Түлхүүр үг:
Альгинат, Хэв, Халдваргүйжүүлэх уусмалХураангуй
Амнаас авсан хэв нь тухайн үйлчлүүлэгчийн шүлс, амны хөндий дэх бичил биетнээр бохирлогддог бөгөөд эмгэгтөрөгч агуулж байгаа тохиолдолд халдвар дамжих эрсдэлтэй болохыг судалгааны бүтээлүүдэд тэмдэглэсэн. Амнаас авсан хэвийг халдваргүйжүүлэх нь шүдний эмч болон техникч, бусад ажилтныг болзошгүй эрсдэлээс хамгаалах ач холбогдолтой үйл явц юм. Энэхүү судалгаанд амнаас авсан хэвний бичил биетний бохирдлыг үнэлж халдваргүйжүүлэгч уусмал бичил биетний бохирдолд хэрхэн нөлөөлөхийг судалсан. Амнаас авсан альгинатан хэвийг нэрмэл усаар урсгаж зайлахад дунджаар 7.22×104 ±3.87×104 күн/мл нөхцөлт болон нөхцөлт бус эмгэг төрөгч бичил биетэн тодорхойлогдсон. 0.5%-ийн гипохлорит натрийн уусмалд 5 минут дүрж халдваргүйжүүлэхэд бичил биетэн 3.3%-тай илэрсэн бөгөөд альгинатан хэвэн дэх бичил биетнийг 0.5%-ийн гипохлорит натрийн уусмалд 10 минут, аммони агуулсан (Printosept ID) халдваргүйжүүлэгч уусмалд 5 минут дүрж халдваргүйжүүлэхэд 99.9% дарангуйлж байна. Үүнээс үзэхэд амнаас авсан хэв нь халдвар дамжих эрсдэлтэй төдийгүй усаар зайлснаар бичил биетний тоог бууруулах боловч тийм ч үр дүнтэй арга биш гэдэг нь нотлогдож байна. Тиймээс амнаас авсан хэвийг халдваргүйжүүлэх зайлшгүй шаардлагатай юм.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
