Уруул тагнайн төрөлхийн сэтэрхийтэй өвчтөний мэс заслын дараах ясны гаралтай III хэв шинжтэй зуултын гажгийг гажиг заслын авагддаггүй зэмсгээр эмчилсэн эмнэлзүйн тохиолдлын үр дүн
Түлхүүр үг:
ӨТБС, Зөрмөл Зуулт, Бөөгнөрөл, ТМА нумХураангуй
Удиртгал: Уруул тагнайн төрөлхийн сэтэрхий (УТТС) нь хүзүү толгойн орчим тохиолдох нийт гаж хөгжлийн 65%-ийг эзэлдэг. Монгол улсад уруул тагнайн сэтэрхийн тархалт 1000 амьд төрөлтөд 0.93-1 орчим тохиолддог гэсэн судалгааны үр дүн байдаг. Энэ нь олон улсын дундажтай ойролцоо боловч Ази тивийн улс орнуудын дунджаас өндөр үзүүлэлттэй байна. Уруул тагнай сэтэрхий нь хүйсийн хувьд эрэгтэйд эмэгтэйгээс 2 дахин их тохиолддог. Уруул тагнайн сэтэрхийтэй хүүхэд төрсөн цагаасаа эхлэн 20 ба түүнээс дээш жил эмнэлгийн төрөл бүрийн тусламж үйлчилгээнд хамрагдаж явдаг ба түүний дотор уруул тагнай нөхөх мэс заслын эмчилгээ, шүд эрүү нүүрний гажиг заслын эмчилгээ чухал ач холбогдолтой байдаг. Оношилгоо: Үйлчлүүлэгч 15 настай, эрэгтэй төрөлхийн уруул тагнайн сэтэрхийтэй. 9 настайдаа уруул тагнайн сэтэрхий нөхөх мэс засалд орсон ба 2022 оны 05 сарын байдлаар хоншоорын дутуу хөгжилтэй, үүдэн шүдний эгнээ бөөгнөрөлтэй, 2 талын араа болон үүдэн хэсгийн холимог хэлбэрийн зөрмөл зуулттай ясны гаралтай хавсарсан шаамий зуулттай байсан.Гавлын хажуугийн телерентген зурагт гарах гавал нүүрний ясны бүтцүүдийг компьютер программын хамгийн сүүлийн үеийн өндөр нарийвчлалтай программаар харьцуулан дүгнэсэн. Мөн загвар хэмжилзүйн аргуудыг хослуулан ашиглаж оношилгоо хийсэн. Эмчилгээ: 2022 оны 10 сард гажиг заслын эмчилгээг эхэлсэн. Гажиг заслын авагддаггүй Өөрөө түгжигддэг МВТ.33.0.022 слоттой бракет системийг /ӨТБС/ эмчилгээндээ ашигласан. Эхний сард Си№Т 0.014 нум болон зөрмөл зуулт засах резинийг зүүн талын дээд, доод соёо шүднээс 2 сар зүүлгэсэн. 2022 оны 12 сарын 10-нд хоншоор, эрүүний нумыг Си№Т 0.014*25 болгосон мөн зай гаргах пүрш хийж идэвхжүүлсэн. Дараагийн саруудад хоншоор, эрүүний нумд 3 3 нум болон ТМА нумуудыг ашиглан шүдний хэвийн зуулт үүсгэх эмчилгээг хийсэн. Эмчилгээнии үр дүн: Нийт эмчилгээний хугацаанд үйлчлүүлэгчийн соёо шүд болон нэгдүгээр их араа шүднүүдийн харьцаа класс I буюу хэвийн хоршилттой болсон мөн дээд, доод үүдэн шүднүүдийн өнцөг гавлын хажуугийн рентген зургийн хэвийн утгад хүрсэн ба хоншоорын нумын нарийсал тэлэгдэж дугуй хэлбэртэй болсон. Мөн шүд авалгүйгээр шүдний эгнээний бөөгнөрөл засарсан мөн зуултын хөндлөн болон дагуу зөрүү нэмэгдсэн байна. Дүгнэлт: Бид энэхүү эмнэл зүйн тохиолдлоороо нэг талын уруул тагнайн сэтэрхийтэй өвчтөнд гажиг заслын эмчилгээг хийснээр шүдний эгнээний гажгийг засажхэл яриа, гоо зүйг сэргээн, бие бялдрын хөгжлийг дэмжин, үйлчлүүлэгчийн сэтгэл зүй болон амьдралын чанарыг сайжруулахад нэн чухал шаардлагатай гэдгийг харуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Н.Ганнаран
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
