Уламжлалт анагаах ухааны хүний бие махбодын өвөрчлөлийг тодорхойлох аргачлалыг харьцуулсан судалгааны үр дүн
Түлхүүр үг:
Хий, шар, бадган Бие махбодын өвөрчлөл МодификациХураангуй
үндэслэл: Хүн төрсөн цагаасаа эхлэн бие, хэл, сэтгэлийн онцлогоор ялгаатай байдгийг өрнө дорнийн анагаах ухаанд хүлээн зөвшөөрч ирсэн билээ. Хүний биеийн галбир төрх, физиологийн үйл ажиллагаа, зан чанарыг өвчинд өртөх байдалтай нь уялдуулан янз бүрийн өвөрчлөлийн хэлбэр болгон ангилах оролдлогууд хийгдсээр иржээ. Уламжлалт анагаах ухаанд сурвалж, тайлбар зохиолуудад хүний өвөрмөц чанарын тухай эртнээс ангилж авч үзэж ирсэн. Хүний бие бялдарын өвөрчлөл гэдэг нь бие махбодод байх хий, шар, бадганы их, багаас шалтгаалсан төрөлх тогтсон биеийн мөн чанар юм. Өвөрчлөлийг хийн өвөрчлөл, шарын өвөрчлөл, бадганы өвөрчлөл гэсэн дан 3; “хий-шар”, “шар-бадган”, “хий-бадган” хавсарсан өвөрчлөл гэсэн 3; хий, шар, бадган гурвуулаа хурсан өвөрчлөл 1; бүгд 7 зүйл хэмээн авч үздэг.4 Тухайн өвөрчлөлд хамрагдаж буй хувь хүнийг өвчнөөс сэргийлэх, оношлох, эмчилэхэд нь тохирсон идээ ундаа, явдал мөр, эм, заслын үйлийг цаг улиралд шүтэн зохицолдуулж бие, хэл, сэтгэлийг эрүүл байлгах, урт наслуулах боломж байгаа тул хувь хүний өвөрчлөл судлаачдын анхаарлыг ихэд татах болсон. Өвчнөөс урьдчилан сэргийлхийн тулд тухайн хувь хүний бие махбодын өвөрчлөлийг цогцоор судалж үзэх шаардлагатай байна. Иймд энэ талаар гарсан судалгаа шинжилгээний ажил дутмаг байгаа учир уг асуудлын орчин цагийн анагаах ухаанд гүйцэтгэх үр нөлөө зэргийг харгалзан үзээд энэхүү сэдвийг сонгож авлаа. Зорилго: Уламжлалт ангаах ухааны бие махбодын өвөрчлөлийг тодорхойлох аргачлалыг харьцуулан модификац хийж зарим судалгааны аргаар нотолгоожуулах. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгаанд харьцангуй эрүүл хүмүүсээс эпидемиологийн аналитик судалгааны “агшингийн” (cross - sectional study) загварыг ашиглан явуулсан. Уламжлалт анагаах ухааны хүний бие махбодын өвөрчлөлийг тодорхойлох аргачлалыг харьцуулан модификац хийж судалгааны аргаар нотолгоожуулах судалгааг Монгол улсын АШУҮИС-н оюутнуудаас 2019 оны 03 сараас эхлэн нас, хүйс харгалзахгүйгээр түүвэрлэн судалгаанд хамруулав. үр дүн: Бидний судалгаанд нийт 90 оролцогч хамрагдсан бөгөөд хүмүүсийн дундаж наслалт (стандарт хазайлт) 25.0(6.3) ба 84.4%(n=76) эмэгтэйчүүд эзэлж байна. Мөн нийт судалгаанд хамрагдсан хүмүүсийн дундаж даралт СД 110.278 мм.муб, ДД 73.556 мм.муб байв. Дүгнэлт: 1. Хамгийн түгээмэл тархсан хоёр хэлбэр Хятад болон Энэтхэгийн /аюурвед/ уламжлалт анагаах ухааны онолоор хүний бие махбодын өвөрчлөлийг тайлбарласан байна. 2. Судалгаанд хамрагдсадын хавсарсан өвөрчлөлтэй нь дийлэнх хувийг, хурмал өвөрчлөлтэй хамгийн бага хувийг тус тус эзэлж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Цэрэнцоо
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
