EPHX, GSTM1, GSTT1 генүүдийн полиморфизмыг уушгины архаг бөглөрөлт өвчинтэй холбон судалсан нь

Зохиогчид

  • Т.Ариунтунгалаг Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг, Уушги судлалын тасаг Зохиогч
  • Д.Ичинноров АШУҮИС, Уушги-харшил судлалын тэнхим Зохиогч
  • Г.Чимэдлхамсүрэн АШУҮИС, БАС, Молекул биологи-Удамзүйн тэнхим Зохиогч
  • Ж.Сарантуяа АШУҮИС, БАС, Молекул биологи-Удамзүйн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Уушги судлалын тасаг АШУҮИС, Уушги-харшил судлалын тэнхим АШУҮИС, БАС, Молекул биологи-Удамзүйн тэнхим

Хураангуй

үндэслэл: GSTM1, GSTT1, GSTP1 болон EPHX генүүд нь тамхины утаанд агуулагдах хорт нэгдлүүдийг хоргүйжүүлэх урвалд оролцдог гол эсгэгүүдийг кодлодог. Гэвч эдгээр генүүдийн зарим аллель, генотипүүдээс шалтгаалан дээр дурьдсан хоргүйжүүлэх үйл ажиллагаа алдагдаж УАБӨ-д өртөмхий байдал бий болдог хэмээн таамагладаг. Зорилго: GSTM1, GSTT1, GSTP1 болон EPHX генүүдийн полиморфизмыг УАБӨ-тэй холбон судлах. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: судалгаанд аналитик судалгааны тохиолдол-хяналтын загварыг ашиглаж уабө оношлогдсон тамхи татдаг 80, харьцангуй эрүүл 80 хүн хамруулсан. дээрх генүүдийн полиморфизмыг тодорхойлохдоо өвөрмөц праймер ашиглан полимеразын гинжин урвал (пгу)-аар бай дарааллыг олшруулан, рестрикцийн эсгэгээр зүсэж, үр дүнг гель электрофорезийн аргаар тодорхойлсон. үр дүн: Судалгааны үр дүнд тохиолдлын бүлэгт GSTM1 генийн гомозигот делеци (Null) полиморфизм өндөрт давтамжтай илэрсэн (OR=2.52, 95% CI, 1.33-4.79, p=0.004). Тамхидалтын тунгийн индекс >800 оролцогчид 400> хүнтэй харьцуулахад УАБӨ-өөр өвдөх магадлал (OR=5.54,p=0.005, ИИ=2.23-13.76) өндөр байлаа. GSTT 1 (OR=1.22, 95% CI, 0.65-2.31, p=0.52, GSTP1 (OR=3.74, 95% ИИ 0.75-18.58, p=0.106) генийн полиморфизмыг тодорхойлоход генотипийн давтамж тохиолдол болон хяналтын бүлэгт ойролцоо илэрсэн. Эрсдэлт хүчин зүйлс хоршлын анализаар GSTM1 генийн гомозигот делеци генотип, mEPHX генийн rs1051740 полиморфизмын эрсдэлт Гис113 аллель ба тамхидалт хоорондоо синергист хүчин зүйлс болох нь тогтоогдлоо (RERI=1.787, AP=0.218, S=1.33). Дүгнэлт: Монгол хүнд GSTM1 генийн гомозигот делеци генотип, mEPHX генийн гомозигот Гис113 эсвэл гетерозигот генотиптэй хүмүүс тамхи татах нь УАБӨ-өөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Т.Ариунтунгалаг, Д.Ичинноров, Г.Чимэдлхамсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл