Өндөр хэмийн нөлөөгөөр шүдэнд үүсэх бүтцийн өөрчлөлтийг харьцуулан судалсан дүн

Зохиогчид

  • Э.Булгантамир Эмгэг судлал, шүүх эмнэлгийн тэнхим, Био-АС, АШУҮИС Зохиогч
  • Д.Мөнхбаатар Дүрс оношилгооны тэнхим, АУС, АШУҮИС Зохиогч
  • Г.Энхтуул “Сувд-Д” шүдний эмнэлэг Зохиогч
  • Ц.Отгонсүрэн “Сувд-Д” шүдний эмнэлэг Зохиогч
  • Х.Өнөржаргал Янбиан Их Сургууль, БНХАУ Зохиогч
  • Х.Батбаяр Эмгэг судлал, шүүх эмнэлгийн тэнхим, Био-АС, АШУҮИС Зохиогч

Түлхүүр үг:

Шүд өндөр хэм дүрс оношилгоо хугарал Эмгэг судлал, шүүх эмнэлгийн тэнхим, Био-АС, АШУҮИС Дүрс оношилгооны тэнхим, АУС, АШУҮИС “Сувд-Д” шүдний эмнэлэг Янбиан Их Сургууль, БНХАУ

Хураангуй

үндэслэл: Хэт өндөр хэмд өртөж нас барсан хүний зөөлөн эд дийлэнх тохиолдолд шатаж үгүй болноос цогцсыг танин тогтооход хүндрэлтэй байдал тулгардаг ч бүтэц найрлагын хувьд гадаад орчны таагүй нөлөөг тэсвэрлэх чадвартай шүдний хатуу эдүүд үлддэг нь уг нөхцөл байдалд эерэгээр нөлөөлдөг байна. Зорилго: Өндөр хэмийн нөлөөгөөр шүдэнд үүсэх бүтэц зүйн өөрчлөлтийг харьцуулан судлах. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: 100℃, 300℃, 500℃, 700℃ийн хэмд шатсан шүдний үлэмж болон дүрс оношилгоо дахь өөрчлөлтийг тодорхойлж, өөрчлөлтүүдийг харьцуулах зорилт тавин 60 ширхэг шүдийг судалгаанд хамруулав. үр дүн: Шүдний жинг үйлчилсэн хэмтэй харьцуулахад шууд хүчтэй (r=0.86, p<0.01) хамааралтай, хугарлын үзүүлэлтийг хэмтэй харьцуулахад хэмээ даган хугарлын тоо нэмэгдэх (r=0.32, p<0.05), өргөн өргөсөх (r=0.36, p<0.01) зүй тогтолтой байх ба харин хугарлын урттай (r=-0.17, p<0.01) хамааралгүй байна. Дүгнэлт: Шүдийг өндөр хэмүүдээр үйлчлэхэд хэм ахих тусам паалан, тугалмай, паалан-тугалмайн зааг зэрэг цөгцний гэмтэл, сурвалжийн хугарал үүсч байна. Шүдний бүтцийн өөрчлөлтүүд нь үйлчлэх хэмээс хамааран (p<0.05, p<0.01) нэмэгдэх зүй тогтол ажиглагдаж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл