Эрдэнэт хотын уурхайчдад уушгины эмфиземийн дэд хэлбэрүүдийг Бага тунт КТ шинжилгээгээр үнэлсэн нь
Түлхүүр үг:
Эрдэнэт хот АШУҮИС, АУС, АШУҮИС-ийн Сургалтын эмнэлэг, Улаанбаатар хот Люкс мед эмнэлэг, Улаанбаатар хотХураангуй
Зорилго: Уурхайчдын уушгины эмфиземийн тохиолдол болон дэд хэлбэрүүдийг бага тунт КТ шинжилгээгээр үнэлэх. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Медипас эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, бага тунт КТ шинжилгээ хийлгэсэн 329 (245 эрэгтэй, 84 эмэгтэй) уурхайчдыг санамсаргүй түүврийн аргаар судалгаанд хамруулав. Уушгины эмфиземийг центрилобуляр, парасептал ба панлобуляр гэж ангилсан. Центрилобуляр эмфиземийг дотор нь завсрын буюу маш бага, бага, дунд, их, гүнзгий гэж 5 ангилсан. Парасептал эмфиземийг бага, их гэж 2 ангилсан. үр дүн: Судалгаанд хамрагдсан уурхайчдын 27.2% (90)-д эмфизем илэрсэн. Уурхайчдын 82.2% (73) нь центрилобуляр эмфиземтэй, 17.2% (17) парасептал эмфиземтэй байв. Тамхи татдаг уурхайчдад тамхи татдаггүйтэй харьцуулахад эмфиземийн тохиолдол илүү байв (r=3.6 p<0.05). Дүгнэлт: Уурхайчдад центрилобуляр эмфизем илүү (82.2 %) байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Гончигсүрэн, Д.Ичинноров
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
