Цусны цочмог хавдрын эмчилгээний үр дүнг бие гүйцээгүй ретикулоцитын фракцаар үнэлэх нь

Зохиогчид

  • Э.Элбэгжаргал Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, ЦЭСЧШСТ Зохиогч
  • Н.Оюундэлгэр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, ЦЭСЧШСТ Зохиогч
  • А.Отгонбат АШУҮИС Зохиогч

Түлхүүр үг:

Цочмог лейкеми, Бие гүйцээгүй ретикулоцит, Нейтрофилийн туйлын тоо, Ясны чөмөгний эргэн сэргэлт

Хураангуй

үндэслэл: Бие гүйцээгүй ретикулоцитийнфракц (IRF) нь хими эмчилгээний дараах ясны чөмөгний эргэн сэргэлтийг эрт хугацаанд илтгэх нэг үзүүлэлт бөгөөд үүнийг гематологийн автомат анализатороор үнэлнэ. Уг судалгааг агшингийн аргаар УНТЭ-ийн цусны эмгэг судлал чөмөг шилжүүлэн суулгах төвд (ЦЭСЧШСТ) 2019.01.012020.01.01 хооронд шинээр оношлогдсон цусны цочмог хавдрууд болон цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ (ЦҮЭШСЭ) хийгдсэн тохиолдлуудыг хамруулж, полихими эмчилгээний дараах ясны чөмөгний эргэн сэргэх хугацааг IRF, түүний фракцаар тодорхойллоо. Судалгаанд 19-63 насны нийт 17 үйлчлүүлэгч хамрагдсан ба дундаж нас 40±13,2 (11.7%) тохиолдолдIRF, ANC ижил хугацаанд, 1 (5.8%) тохиолдолд IRF нь ANC-ээс хожуу хугацаанд, 14 (82.3%) тохиолдолд нь IRF нь ANC-ээс эрт үед ясны чөмөгний эргэн сэргэлтийг тус тус заасан болно. Зорилго: Цочмог лейкемийн үед хийгдэх полихими эмчилгээ болон ЦҮЭШСЭний үеийн ясны чөмөгний эргэн сэргэлтийг IRF-р тодорхойлж, үр дүнг нейтрофилийн туйлын тоо (ANC)-той харьцуулан судлах. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгаанд цочмог миелобластын лейкеми (ЦМЛ), цочмог лимфобластын лейкеми (ЦЛЛ)шинээр оношлогдсон нийт 17 тохиолдлыг хамруулсан бөгөөд засралд хүргэх хими эмчилгээний өмнө болон дараах IRF, ANC–н тоон үзүүлэлтийг харьцуулж, ясны чөмөгний эргэн сэргэх хугацааг тооцлоо. IRF-г “Sysmex XN2000” гематологийн автомат анализатораар тодорхойлж, ANC-г дараах томъёогоор тус тус тооцсон: [ANC= WBC x (segs /%/ + bands /%/) /100]. Статистик боловсруулалтыг Stata 12.0 программыг ашиглаж, хамааралт t-test аргаар бодож, p-утга <0.05 бол статистик ач холбогдолтой гэж үзсэн. үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 40±13, эрэгтэй 9 (59.9%), эмэгтэй 8 (47.06%). Ясны чөмөгний эргэн сэргэлтийн дундаж хугацаа IRF 14.5±4.1 хоног, ANC 32.05±25.2 хоног.2 (11.7%) тохиолдолд IRF, ANC ижил хугацаанд, 1 (5.8%) тохиолдолд IRF нь ANC-ээс хожуу хугацаанд, 14 (82.3%) тохиолдолд нь IRF нь ANC-ээс эрт үед ясны чөмөгний эргэн сэргэлтийг тус тус заасан болно. Дүгнэлт: IRF нь цусны цочмог хавдрын үеийнхими эмчилгээний дараах ясны чөмөгний эргэн сэргэлтийг ANC-с илүү эрт үед нь бүрэн илэрхийлэх үзүүлэлт болж чадаж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: А.Отгонбат

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл