Xануур хорхойн анагаах увьдис

Зохиогчид

  • Ц.Оюунчимэг АШУҮИС, АУС, Цус судлалын тэнхим, Royal Hirudin эмнэлэг Эржиеэс их сургууль, Анагаах ухааны сургууль,Турк АШУҮИС, Монгол-Япон сургалтын эмнэлэг Тойм өгүүлэл Зохиогч
  • Б.Бүжинлхам АШУҮИС, АУС, Цус судлалын тэнхим, Royal Hirudin эмнэлэг Эржиеэс их сургууль, Анагаах ухааны сургууль,Турк АШУҮИС, Монгол-Япон сургалтын эмнэлэг Тойм өгүүлэл Зохиогч
  • Ж.Лайла АШУҮИС, АУС, Цус судлалын тэнхим, Royal Hirudin эмнэлэг Эржиеэс их сургууль, Анагаах ухааны сургууль,Турк АШУҮИС, Монгол-Япон сургалтын эмнэлэг Тойм өгүүлэл Зохиогч
  • Ц.Одгэрэл АШУҮИС, АУС, Цус судлалын тэнхим, Royal Hirudin эмнэлэг Эржиеэс их сургууль, Анагаах ухааны сургууль,Турк АШУҮИС, Монгол-Япон сургалтын эмнэлэг Тойм өгүүлэл Зохиогч

Түлхүүр үг:

Анагаахын хануур хорхой, Хануур хорхойн эмчилгээ, Гирудин

Хураангуй

үндэслэл: Сүүлийн жилүүдэд альтернатив анагаах ухаанд байгалын эмчилгээний аргуудыг түлхүү судлах болсон тухайлбал; хануур хорхойн анагаах чадвар (увьдис)-ыг дэлхий нийтээрээ сонирхон судалж тархи, зүрх судасны шалтгаант эмгэг, үе мөч, чихрийн шижин зэрэг архаг үрэвсэлт өвчний үед үндсэн эмчилгээтэй хавсарч хэрэглэх нь эерэг үр дүнтэй байгааг илтгэсэн эмнэлзүйн туршилт судалгааны ажлууд олноороо хийгдэж байна. Манай эрүүл мэндийн байгууллагуудын хувьд анагаахын хануур хорхойн эмчилгээ хязгаарлагдал хүрээнд хийгддэг нь түүний талаарх орчин үеийн мэдээлэл хомс байгаатай холбоотой байж болох юм. Зорилго: Хануур хорхойн биологи, шүүрлийн онцлог, түүний үйлчилгээний механизм, эмнэлзүйн хэрэглээний талаарх дэлхийн нийтийн чиг хандлагыг таниулахыг зорилоо. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Анагаахын хануур хорхойн эмчилгээний түүх, хануур хорхойн биологийн онцлог, шүүрлийн бүтэц, түүний анагаах чадвар (увьдис)-ын талаар хэвлэгдсэн ном, товхимол олон улсын хэвлэлүүдэд гарсан матералуудаас эмхэтгэн нэгтгэв. үр дүн: Хануур хорхойн шүүрэлд агуулагдах биологийн идэвхт бодисуудын олон талт үйлдлийг нөхөн сэргээх анагаах ухаан, бичил мэс засал, зүрх судасны эмгэг, гүн венийн тромбоз, артери венийн судасны бөглөрөлт эмгэг, чихрийн шижингийн хүндрэл, остеартрит, мэдрэлийн үрэвсэлт өвчнүүдийн эмчилгээнд дэлхий нийтээр өргөн ашиглаж б а й н а . Дүгнэлт: Хэвлэлийн материалуудаас харахад анагаахын хануур хорхойн эмчилгээ нь өнөөдөр дэлхийн хөгжсөн улс орнуудын эрүүл мэндийн салбарт албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн альтернатив эмчилгээний арга болтлоо хөгжсөн байх тул бид өөрсдийн үйл ажиллагаанд энэхүү амьд эмийн сангийн өвөрмөц үйлчилгээг нэвтрүүлэх, судалгаа шинжилгээний ажил хийх боломжийг эрэлхийлэх хэрэгтэй.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ж.Лайла

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Тойм өгүүлэл