Цусанд хар тугалгын хэмжээг тодорхойлсон экспресс аргачлалын үр дүн

Зохиогчид

  • Н.Энхтуяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • Т.Оюунгэрэл Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • Ц.Ананд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • О.Оюун-Эрдэнэ Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • Ш.Ган-Эрдэнэ Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • Д.Хулан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • С.Өнөрсайхан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч

Түлхүүр үг:

Экспресс аргачлал, Хар тугалга, Цус, Lead care II

Хураангуй

Дэлхий нийтэд ялангуяа хөгжиж буй орнуудад хүрээлэн буй орны хар тугалгын бохирдол, түүний хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Хөгжингүй болон хөгжиж буй орны судалгаанаас үзэхэд хар тугалга агуулсан бензин, хар тугалга ашигладаг үйлдвэр хүрээлэн буй орчны хар тугалгаар бохирдох эх үүсвэр болдог байна. Сүүлийн жилүүдэд манай улсад үйлдвэрлэл хөгжиж, хотжилт эрс нэмэгдсэн бөгөөд Улаанбаатар хотын хүрээлэн буй орчны бохирдол жилээс жилд нэмэгдэж байна. Хот суурин газрын түгээмэл бохирдуулагчдад тоосонцор (PM), хүхрийн давхар исэл, дэгдэмхий органик нэгдлүүд, хар тугалга, нүүрстөрөгчийн дутуу исэл, нүүрстөрөгчийн давхар исэл, азотын ислүүд, озон зэрэг орно.2 Хар тугалга нь шатахуун, тугалган суурьтай будаг, лаазалсан хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн тоглоом, гоёл чимэглэлийн зүйлс, хэвлэлийн бэх, аккумлятор болон ахуйн хэрэглээний сав суулга, хар тугалгын агууламж бүхий ус түгээх хоолой, төрөл бүрийн зай зэрэгт тодорхой хэмжээгээр агуулагддаг Зорилго: Захын цусанд хурдавчилсан аргаар хар тугалга тодорхойлсон үр дүнг статистик боловсруулалт хийх. Зорилт: Хөдөлмөрийн ялгаатай нөхцөлд ажиллагсдын цусанд хар тугалга тодорхойлох. Судалгааны материал, арга зүй: НЭМҮТ-ийн 2018 оны 05 сарын 31-ны өдрийн эрдмийн зөвлөлийн хурлаар захын цусанд хар тугалга тодорхойлох экспресс аргачлал (САЗ 08:2018)-ыг батлуулав. Нийгмийн эрүүл мэндийн Орчны эрүүл мэнд хор судлалын лабораторид 2018 оны 05-р сараас 2019 оны 10 сарын хооронд өөрийн хүсэлтээр ирсэн хүмүүсийн цусан дахь хар тугалгын хэмжээг дээрхи аргачлалын дагуу тодорхойлж, үр дүнг үндэслэн баримтын судалгаа хийв. Захын цусанд хар тугалга тодорхойлох аргачлалын үндэслэл нь Lead Care II багажаар хүний захын цусанд агуулагдах хар тугалгыг давсны хүчлээр ангижруулж, урвалаас үүссэн цахилгаан гүйдэлээр цусанд хар тугалгын хэмжээг тодорхойлно. Lead Care II багаж нь цусанд хар тугалгын хэмжээг 3.3-66 мк/дл-ийн хязгаарт тодорхойлдог ба мэдрэг чадварын алдаа 1 мк/дл зөөврийн багаж юм. Эдгээр шинжилгээ хамрагдсан хүний цусан дахь хар тугалгын хэмжээг АНУийн LEAD CARE II багажийг ашиглаж, батлагдсан аргачлалаар захын цусанд хар тугалгын хэмжээг тодорхойлж, үр дүнг Microsoft Exel 2010, SPSS 21 программаар статистик боловсруулалт хийв. Үр дүн: Шинжилгээнд нийт 22-52 насны 23 хүнийг хамруулсан бөгөөд хүмүүсийг нас хүйс, хувиар ангилж үзвэл 5 эмэгтэй буюу 21.7%, 18 эрэгтэй буюу 78.3% үүнээс уул уурхайн оператор 11 хүн (47.8%), хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд 12 хүн буюу 52.2% нь байсан. Багажны илрүүлэх хязгаараас бага гарсан дүнг 3.3 мк/дл-ийг хагас хэмжээгээр (1.65 мк/дл)-ээр тооцов. Шинжилгээ хамрагдсан 23 хүний цусанд хар тугалгын хэмжээг АНУ-ын Өвчний хяналтын урьдчилан сэргийлэх төвийн (CDC)-ын зөвлөмж хэмжээ (≤10 мкг/дл)-тэй харьцуулан судалж үзлээ. Уул уурхайн 11 операторын 6 хүн буюу 54.5% нь цусанд хар тугалгын хэмжээний дундаж хэмжээ 10,07 мкг/дл (хамгийн их утга 29,90 мкг/дл), хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд ажилладаг 12 хүний 3 хүн буюу 25% нь цусанд хар тугалгын дундаж хэмжээ 15,07 мкг/дл хэмжээтэй (хамгийн их утга 66 мкг/дл) байна. Дүгнэлт: Шинжилгээнд өөрийн хүсэлтээр хамрагдсан 23 хүний цусанд хар тугалгын хэмжээ дундаж хэмжээ нь 12.57 мк/дл хэмжээтэй гарсан болно. Уул уурхайн операторуудын цусан дахь хар тугалгын дундаж хэмжээ 10,07 мкг/дл хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд ажиллагсдын цусан дахь хар тугалгын дундаж хэмжээ 15,07 мкг/дл хэмжээтэй гарсан нь АНУ-ын Өвчний хяналтын урьдчилан сэргийлэх төвийн (CDC)-ын зөвлөмж хэмжээ (≤10 мкг/дл)-ээс тус тус их гарсан болно. Хөдөлмөрийн ялгаатай нөхцөлд ажиллагсад буюу хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд ажиллагсдын цусан дахь хар тугалгын дундаж хэмжээ, уул уурхайн операторуудын цусан дахь хар тугалгын дундаж хэмжээнээс 5 мкг/дл-ээс их буюу ялгаатай гарсан болно.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-02-15

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл