Хөхний булчирхайн гиперплазийн эмгэгт Хөхөн-1 эмийн үзүүлэх нөлөөг судалсан эмнэлзүйн судалгааны зарим үр дүн
Түлхүүр үг:
Хөхөн-1, Хөхний булчирхайн гиперплази, Эмнэлзүйн туршилт судалгааХураангуй
Хөхний булчирхайн гиперплази өвчин нь Монгол анагаах ухааны онолоор эмэгтэйчүүдийн цус бүрэлдсэн өвчний нэг зүйл болох юм. Монгол эм, эмнэлгийн практикт (Өвөр Монгол) тус өвчнийг хөхөн-1 эмээр 30 гаруй жил эмнэн засаад үр дүн сайтай байна.Тиймээс бид хөхний булчирхайн гиперплазийн эмгэгийн үед Хөхөн-1 эмийн эмнэлзүйн судалгаа хийж үр дүнг тооцохоор сонгон авлаа. Судалгааг ӨМҮИСийн Харьяа Эмнэлгийн Хороог түшиглэн санамсаргүй хуваарьлалттай эмнэлзүйн туршилт судалгааны зэрэгцүүлсэн загвараар хийв. Судалгаанд хамруулах шалгуурын дагуу үйлчлүүлэгчийг сонгон авч судалгааны бүлэгт (n=40) монгол эм хөхөн-1, харьцуулах бүлэгт(n=40) хятад эм Xia Ku Cao хэрэглэн 3 ба 6 дахь долоо хоног бүр эмчилгээний үр дүнг бодит үзлэг болон шинжилгээний үр дүнгээр хянаж үнэлэв. Судалгааны дүнгээс харахад Хөхөн-1 эм нь эмэгтэйчүүдийн хөхний булчирхайн гиперплазийн үед өвдөлт намдаах, хөхний булчирхай томрохыг бууруулах, илрэх шинж тэмдгүүдийг бууруулах нөлөө үзүүлж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ж.Жамбалдорж
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
