Хараа зүйн төвөөр үйлчлүүлсэн насанд хүрэгчдийн рефракцийг судалсан үр дүн

Зохиогчид

  • Т.Булган “Манал-Булган” нүдний эмнэлэг Зохиогч
  • Д.Уранчимэг АШУҮИС Зохиогч

Түлхүүр үг:

Эмметропи, Миопи, Гиперметропи

Хураангуй

Үндэслэл: Эмчлэгдээгүй болрын цайлт, шил тааруулаагүй нүдний гэрлийн хугарлын гажиг нь Дэлхий дахинд болон Монгол улсад зайлсхийж болох сохрол, сул харааны тэргүүлэх шалтгаанууд болж байна. Монгол улсад 50 наснаас дээш сохролын судалгаанд 36% рефракцийн гажиг эзэлж байна. Манай улсад хүүхдийн рефракцийн судалгаа олон хийгдэж байсан боловч насанд хүрэгчдийн рефракцийн судалгаа ховор байгаа нь эрдэм шинжилгээний ажил эхлүүлэх үндэслэл болсон. Зорилго: Улаанбаатар хотын зарим хараа зүйн төвөөр үйлчлүүлсэн 18-аас дээш насны үйлчлүүлэгчдийн рефракцийг тодорхойлж, гарсан үр дүнд дүн шинжилгээ хийх. Судалгааны бүрэлдэхүүн хэсэг: 5 хараа зүйн төв болон нүдний эмнэлэгээр үйлчлүүлсэн 18–аас дээш насны 703 хүний (1405 нүд) рефракцийг объектив болон субъектив аргаар тодорхойлж үр дүнг судалсан. Судалгааны ажлын үр дүн SPSS 20 програм ашиглан тооцсон. Үр дүн: Оролцогчид Улаанбаатар хотоос (83%) болон хөдөө орон нутгаас (17%) оролцож, миопи хамгийн давамгай рефракцийн гажиг байсан бөгөөд 18-29 насны бүлэгт өндөр (57.2%) байлаа. Эмметропи 40-49 насанд хамгийн өндөр (44%) байсан. Рефракц болон дэлгэцний хэрэглээ хоорондын уялдааг судлахад хоорондоо статистик ач холбогдол бүхий хамааралтай гарч (p=0.046), насанд хүрэгчдийн өдрийн дэлгэц хэрэглэх хугацаа 2.7±1.7-ээс 4.1±2.8 цаг байна. Дүгнэлт: Улаанбаатар хотын зарим хараа зүйн төвөөр үйлчлүүлсэн нийт 703 хүнээс эмметропи 21% байв. Харин миопи 57.2%, астигматизм 16.7%, гиперметропи 4.2% тус тус байв. Рефракцийн хэлбэр болон насны бүлэг хоорондоо статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (р=0.001). Рефракц болон дэлгэцний хэрэглээ хоорондоо статистик хамааралтай байв (p=0.032).

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-02-15

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл